Төрийн алба ээлжтэйг зарим төрийн албан хаагчид мэддэг ч тамгаа өгөхгүй “гожирч” том толгойлдог жишиг орон нутагт байдаг. Үүний сонгодог жишээ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх одоогийн албан тушаалдаа 2008 оноос эхлэн ажиллаж байгаа. Ингэхдээ хоёр ч удаа хуурамч диплом бүрдүүлсэн нь тогтоогдсон байна. Гэхдээ энэ үйлдэлдээ нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй нь анхаарал татаж байна.
Төрийн захиргааны анхан шатны нэгжийн талаар Монгол Улс түүхэндээ хоёр удаа томоохон өөрчлөлт хийж байв. Монгол төрийн уламжлалт зохион байгуулалтын суурь нэгж байсан 1692 багийг 1959 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 129-р зарлигаар татан буулгаж,