Буянгийн Жагаа болзоонд яваад завгүй байгаа гэнэ
2014-05-02 04:40 | 1 сэтгэгдэл

БНН-ын дарга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан болзоод завгүй яваа сурагтай. Бизнесмэнүүдийн уулзалт, жижиг намуудын хэлэлцүүлэг, улстөрчдийн албан бус хэлцэл гээд түүний оролцохгүй, алгасахгүй юм байхгүй болжээ. Тэгвэл эдийн засгийн

Н.Энхбаярыг хэн "залгамжлах" вэ?
2013-04-19 07:50 | Сэтгэгдэлгүй

Улс төрд эргэн ирснээ тунхаглаж, МАХН хэмээх нэрийг эзэмшилдээ авч чадсан Н.Энхбаяр хуулийн байгууллагад шалгагдаж, төмөр торны цаана саатуулагдах боллоо. Одоогоор түүнийг хэдий болтол цагдан сэргийлэх нь тодорхойгүй. Гагцхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдүүлэг өгөхөөс татгалзсанаас харвал асуудал нэлээд сунжрах нь тодорхой болоод байна. Хэрвээ асуудал сунжирвал МАХН-ыг хэн жолоодож сонгуульд оролцох вэ гэх марафон тус намд цухалзаад эхэлжээ.

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо
2013-04-19 07:45 | Сэтгэгдэлгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.30 цагт зарлагдаад байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс мөн л хойшлууллаа. Ингэснээр хоёр дахь байнгын хорооны хуралдаан цуцлагдаад байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан юм.

Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ нар эвслээ
2013-04-19 07:42 | Сэтгэгдэлгүй

Бүгд найрамдах нам, Хамуг монголын хөдөлмөрийн нам эвсэл байгуулж байгаагаа зарлаж, эвсэлийн гэрээ байгууллаа. Эвсэлийн гэрээнд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Хамуг монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ гарын үсэг зурсан юм. Эвсэлийн гэрээ байгуулах ажиллагаа Улс төрийн мэдээллийн төвд болж, уг ажиллагаанд оролцохоор УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр болон Бүгд найрамдах намын бусад гишүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Б.Жаргалсайхан жийгдэж Ц.Шинэбаярыг бараадав
2013-04-19 07:40 | Сэтгэгдэлгүй

МАХН, МҮАН өнгөрөгч ням гаригт хуралдаж, сонгуульд эвсэх шийдвэрийг гаргасан бөгөөд гурав дахь хүчний эвсэл мөрийн хөтөлбөрөө “Монголоо аврах 5 хувьсгал” хэмээн томьёолон боловсруулсан байна. Харин БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ эвсэлд багтаж чадаагүй. БНН-д ганц танигдсан лидер нь Б.Жаргалсайхан. Ганц дайчин ганцаардахгүй гээд сэлэм эргүүлж давхиад сонгуулиар амжилт олох нь мэдээж. Тиймээс хань хамсаатаны эрэлд гарчээ. Н.Энхбаярын бөөрөнд наалдаад байхад эвсэлд нь багтчихна гэж тооцож байтал тоглоомын дүрэм өөрчлөгдөж салхи өөр тийшээгээ чиглэлээ.

Жанжингүй цоохор цэрэг тарах нь
2013-04-19 07:37 | Сэтгэгдэлгүй

Цоохор цэрэг хэмээх марзан тодотгол улс төрийн хүрээнд сонсогдох болсон. Гурав дахь хүчин гэгддэг намууд Н.Энхбаярын МАХН-ыг бараадан хаяа хатгасан нь энэхүү цоохор цэргийн үндэс болсон гэх. Н.Энхбаярын МАХН, М.Энх­сайханы МҮАН, Л.Эрдэнэ­туулын МоАХН зэрэг таван нам дээвэр нэгтгэн, улс төрийн холбоог байгуулсан нь Монголын улс төрийн амьдралд гарсан бас нэгэн өөрчлөлт байлаа. Хэдийгээр эвсэн нэгдэхийг чухалчилсан нь сайн хэрэг боловч уг холбоонд голдуу дуураймал нэртэй улс төрийн хүчнүүд нэгдсэн нь тийм ч таатай сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээгүй.

Бусад мэдээ