ИЗНН улс төрийн үйл хэрэг үүгээр төгсөв үү
2016-05-19 06:07 | Сэтгэгдэлгүй

ИЗЗН энэ удаагийн сонгуульд тун чиг азгүй байна. “Нохойноосоо гинж нь” гэдгийн үлгэрээр гурван даргатай уг нам нь дарга нарын санаа бодлын зөрчилөөс болж багагүй гацаанд ороод байна. С.Дэмбэрэл

НЭГТГЭХ САНАЛЫН АРД
2016-02-04 04:57 | Сэтгэгдэлгүй

АН-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнөх нүүдлээ эхлүүллээ. Эхний нүүдлээрээ тэрбээр ИЗНН, МҮАН-ыг АН-д нэгтгэх саналыг С.Оюун болон Н.Багцэрэг нарт албан ёсоор тавьж, хүүгээ түлхэв.

Сантмарал сангийн судалгааны дүнгээр шилдэг улс төрчид…
2013-04-19 07:02 | Сэтгэгдэлгүй

Хараат бус бие даасан “Сантмарал” сан Монгол орны нийгэм эдийн засгийн байдлын талаар ээлжит судалгаагаа хийжээ. Энэ удаагийн судалгаа нь 2012 оны 3 сарын 16-наас 4-р сарын 14-ний өдрийн хоорондох үеийг хамарч байна. Харин түүврийн хувьд Улаанбаатар хот болон 21 аймгийн 5020 иргэнийг хамруулжээ. Ингээд тайлбараа орхиж, судалгааны дүнд анализ хийе.“Сантмарал” сангийн судалгааны хамгийн амттай бөгөөд сонирхолтой асуулт нь шилдэг улс төрчдийг нэрлэхэд чиглэгддэг. Энэ удаагийн улс эх орны хэмжээний шилдэг улс төрчдийн жагсаалтыг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 25.8 хувиар тэргүүлжээ.

Үгүйлэгдэж буй шинэ хүчний орон зай
2013-04-19 07:00 | Сэтгэгдэлгүй

Нийгмийн тогтолцоог өөрчилснөөс хойш хорин жилд болсон чөлөөт ардчилсан сонгуулиудын дүнгээс харахад сонгуулийн насны иргэдийн улс төрийн “гуравдагч” этгээдэд өгөх саналын хувь хэмжээ тогтмол өссөөр ирснийг судалгаа харуулна.Өөрөөр хэлбэл, МАН ба АН-аас бусад улс төрийн хүчин рүү шилжиж буй саналын хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр улс төр дэх гуравдагч хүчний орон зайн багтаамжийг тэлсээр иржээ. Тэгэхээр “гуравдагч хүчин” гэдэг ойлголт хэн нэг улс төрд дуртай этгээдийн мөрөөдөл, амбицаараа буй болгоод буй эзэлхүүн төдий бус харин нийгмийн гишүүдийн захиалгаар тэлж байгаа орон зай юм.

С.Оюун, Д.Энхбат нар ИЗНН-ын жагсаалтын тэргүүнд
2013-04-19 06:58 | Сэтгэгдэлгүй

Иргэний зориг-Ногоон намаас УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Өнөөдрийн байдлаар пропорцианаль буюу намын жагсаалтад багтах 28 гишүүний эхний 10 нь тодорхой болжээ. Мөн мажоритари буюу зарим тойргийн нэр дэвшигчид тодорчээ. Тус намын хувьд энэ удаагийн сонгуулиар бие даан өсрөлдөж УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын бүх тойрогт нэр дэвшүүлэх юм.

СЕХ-д намууд хүсэлтээ гаргалаа
2013-04-19 06:56 | Сэтгэгдэлгүй

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох намууд өнөөдөр сонгуульд оролцох тухай хүсэлтээ СЕХ-д албан ёсоор хүлээлгэн өглөө. Хамгийн түрүүнд Ардчилсан нам хүсэлтээ өгсөн байна. Тус намын хувьд шаардлагатай бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн, мөрийн хөтөлбөрөө аудитын газраар шалгуулж, тус газраас шаардсны дагуу гурван залруулга хийсэн байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хууль зөрчин, мөнгө төгрөг амласан, хүмүүсийг хоосон “хошгоруулсан” зүйл байхгүй гэдгийг намын дарга Н.Алтанхуяг хэллээ. Тус намын мөрийн хөтөлбөрт хариуцлага, шударга ёсыг тогтоохын төлөөх гол заалтууд орсон. Мөн хэн ажлын байртай болохыг хүснэ, түүнийг бүх талаар нь дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ.

Д.Энхбат:Ц.Нямдорж “новш” байх жижиг асуудал
2013-04-19 06:54 | Сэтгэгдэлгүй

Өнгөрсөн баасан гаригт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр ИЗНН-ынхан утсаа салгаад алга болсон тухай мэдээлэл гарах болсон.Тэднийг МАН-ын ятгалгад орж Ц.Нямдоржийг аврах ажил нь нэгдсэн гэж сэжиглэж байга аюм. энэ талаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат тайлбар өгч байна. Тэрээр “Нямдоржийг хамгаалсан мэт харагдаж байгаагаа бид сайн мэдэж байна. Гэхдээ худалдаж болдоггүй зарчим гэж байдаг юм.

Бусад мэдээ