-Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд тохиож буй. Тэгвэл энэ ойд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагт Улсын дээд шүүхийн хурлын танхимд болно.
-Төрийн ордонд “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-12.00 цагийн хооронд “Б” танхимд болно.
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт 10.00 цагаас “В” танхимд болох юм.