2021-09-29 06:00

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ


Намрын сэрүүн орсон хүйтэн өдөр болоод ч тэр үү “Нарантуул-2”, “Хүчит шонхор” хэмээх нийслэлийн томоохон зах эл хульхан байлаа. Гэхдээ монголчуудын амьдрал, амжиргаа ямар байгаа бодит байдлыг худалдааны захуудын үүднээс л мэдэрч болно.

Тухайлбал, нохойны хоол, шулсан яс зарж хоолныхоо мөнгийг олох гэж ядарсан иргэд зам дагуу эгнээд, дуу нь гарахтай үгүйтэй чичирч сууна. Зарим нь олсон хэдэн төгрөгөөрөө цай, хоол авахаасаа илүү шил юманд өгөөд дуусдаг янзтай халамцуухан, гундуухан хүмүүс гудамжаар л нэг харагдана лээ. Манай улсад 14 хоног шатахуун хомсдож, иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн.Тэд шатахуун авах гэж урт дараалал үүсгэж зогсохоос гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ нэмэгдчихлээ гэсэн бухимдалтай байх юм.

"Нарантуул-2" худалдааны төвд, хонины ястай мах нэг килограмм нь 8500 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 9500 төгрөгийн ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь махны үнэ нэмэгдэх хандалгатай байгаа хэмээн худалдагчид ярилаа. Махны лангуу бусад лангуутай харьцуулахад хөл хөдөлгөөн багатай байв.

Мах аваад гарч буй иргэнээс махны үнэ наймдугаар сарынхаас нэмэгдсэн эсэх талаар асуулаа. Тэрбээр энэ тухай ярихдаа "Би 20 мянган төгрөгт тааруулж үхрийн мах авлаа. Би ойрд мах аваагүй болохоор сайн мэдэхгүй байгаа ч өмнө нь овоо хөөрхөн юм авчихдаг байсан одоо арай л хүрэхгүй байна.

  “Хархорин”, "Хүчит шонхор” захад махны үнэ ганц, хоёр мянган төгрөгөөр зөрүүтэй байлаа. Харин “Саруул”, “Их наяд” худалдааны төвд үнэтэй. Би “Нарантуул” захын хажууд амьдардаг мөртлөө “Хүчит шонхор”, “Нарантуул-2” орж мах авдаг гэх иргэд ч байх юм.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно