2021-09-24 09:44

Шатахууны хомсдол нэрийн дор бусад бүх бүтээгдэхүүний үнэ өснө


Өнөөдөр Монголчуудын өмнө коронавирусийн халдвараас илүүтэй шатахууны хомсдол тулгамдсан асуудал болж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас орон нутагт 17-18 хоног, Улаанбаатар хотод 3-5 хоногийн нөөцтэй байна гэж мэдэгдсэн хэдий ч 2 хоногийн дотор л гадуур АИ-92 шатахуун олдохгүй тасалдалд орсон.

Мөн АИ-92 бензинийг литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдүүлэв. Нийслэлд 3-5 хоногийн нөөцтэй байгаа атал 3дах хоног дээрээ л шатахууны крантаа хаасан ШТС олшров. Төрийн ордонд 09 сарын 21-ны үдээс өмнө Шадар сайд, Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой хаалттай хуралдсан ч дорвитой шийдэлд хүрсэнгүй.

Өнгөрсөн хугацаанд буюу сонгуулиас өмнө төрөөс шатахууны үнийг барьж ирсэн ч шатахуун импортлогч компаниуд литр тутамд 600 төгрөгөөр нэмсэн бөгөөд одоо шатахуун ч үгүй боллоо.

Удахгүй байдал намжиж шатахууны нөөц хэвийн болно. Тэр үед өөрчлөгдөхгүй зүйл бол үнэ юм. Учир нь тэдний хэлэх үг нь...хомсдолд орсон, эрэлт ихтэй шатахууныг бид авч ирлээ. Учир нь цаашид хомсдол үүсгэхгүйн тулд төр үүнд хошуу дүрэх биш бизнесийн харилцааг бизнесийн зарчимтай нь орхи, бид үнэ ээ тогтооно...

Үүнд үнэхээр ямар ч гарц байхгүй мэт аяглана. Үнэндээ ганц шатахууны үнэ ярих биш түүнээс хамаарах олон олон асуудал байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх учиртай. Учир нь жилээс жилд шатахууны үнээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ өсдөг нь бичигдээгүй хууль.

Тун удахгүй бусад бараа таваар, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ, нарийн яривал Монголчуудын чухал хүнс болох мал, махны үнэ улам л өснө. Бодлогогүй төрийн болчимгүй алдаанаас болж ард иргэдийн аж амьдрал улам л доройтсоор.

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно