2021-08-30 02:47

Энхбаярын хүү НЯЛХ СЭНГҮМ Батшугар Сонгино Хайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр санаархаж байна


9-р сарын 1-нд МАН-ын Бага Хурал хуралдаж, УИХ-ын 18, 28-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар 18-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын Нарийн Бичгийн Дарга Н.Энхбаатар, Соёлын Дэд Сайд М.Батбаяр, Хэнтий аймгийн Засаг Дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хуульч Л.Батжав нар албан ёсоор гаргасан байна. Эдний дундаас Н.Энхбаатар, Ц.Идэрбат нарын аль нэг нь олонхийн дэмжлэг авах магадлал хамгийн өндөр аж.

Харин Сонгино Хайрхан дүүрэгт буюу УИХ-ын 28-р тойрогт болох нөхөн сонгуульд Нийслэлийн Засаг Даргын орлогч Ж.Сандагсүрэн, Сонгино Хайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ы Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар нэр дэвших сонирхолтой байгаа юм байна.

 

Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын дүнгээр УИХ-д сонгогдсон Н.Учрал, Д.Сумьяабазар, П.Анужин нарын дараа дөрөвт жагсаж байжээ.

Тодруулбал Э.Батшугар нь УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгино Хайрхан дүүрэгт "Та, бидний эвсэл"-ээс нэр дэвшин, нийт сонгогчдын 28.09 хувь буюу 22, 991 хүний санал авч байжээ. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно