2021-07-05 04:27

С.Эрдэнийг 7 сарын 9-ий дотор АН-ын даргаас огцрохыг шаардлаа


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэрээ: "АН-ын 100 гишүүний гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна.

Нийт 21 аймаг, 9 дүүргээс цуглуулах ёстой байгаагаас одоогийн байдлаар дөрөвхөн газраас гэхэд л 21 мянган гарын үсэг цугларсан" гэв.

Мөн тэд АН-ын дарга С.Эрдэнэд АН-ын их хурлыг 2021 оны 8-р сард багтаан хуралдуулах шийдвэрийг 7 сарын 7-ы дотор гаргах, мөн уг шийдвэрээ гаргаад 7 сарын 9-ий дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж буйгаа зарласан юм.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно