2021-06-11 04:09

Долдугаар сарын 1-нээс ЗАСГИЙН ГАЗРААС үзүүлэх халамж зогсоно


Өнөөдөр /2021.06.11/ БШУ-ны яаманд төсвийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх төслийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, үг хэлсэн юм.

Харин арга хэмжээний дараа сэтгүүлчид Б.Жавхлан сайдаас цаг үеийн зарим асуудлуудыг тодрууллаа.

-Долдугаар сарын 1-наас иргэн, ААН-үүд зээлээ төлж эхэлнэ. Зарим халамжийн чиглэлийн арга хэмжээ зогсоно. Үүн дээр ямар нэг зохион байгуулалт төлөвлөж байгаа юу?

-Бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Тог, дулаан, ус зэргийн төлбөр ч төлөгдөж эхэлнэ. Үүн дээр хэрхэх шаардлагатайг судалж, эрсдэлийн шинжилгээ хийж байна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй. Энэ асуудлыг асар чухалчилж авч үзнэ.

-Их, дээд сургуулиудын оюутнуудад олгодог тусламж тасарснаас болж дипломоо авч чадахгүй байна гэж асуудал яригдаж байна?

-Ер нь их, дээд сургуулиудтай холбоотой хавтгайрсан тусламжуудыг хална. Шалгуур үзүүлэлтууд тавьж, шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэмж олгох чиглэлд ажиллана. Мөн шилдэг 10 их сургуулийг л үүнд хамруулах хэрэгтэй гэж үзэж байгаа.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно