2021-04-26 05:31

Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн пиарын компанитай хамтарсан талаараа тайлбар хэзээ хийх вэ


Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн пиарын компанийг их мөнгөөр хөлсөлж, манай улсын дотоод хэрэгт оролцуулж байгаа байж болзошгүй баримт дэлгэгдлээ.  Америкийн Хууль зүйн яамны цахим хуудсанд DCI гэгч групптэй Ардчилсан намын байгуулсан гэрээ, мэйл захидлыг нээлттэй тавьсан байна.

Гэрээнд гарын үсэг зурсан Ц.Туваан мэдэхгүй гэж мэлзсэн ч Америкийн хуулийн дагуу бүх баримт Хууль зүйн яамных нь албан ёсны цахим хуудсанд хүссэн хэн ч танилцаж болохоор нээлттэй хадгалагдаж байгаа юм.   

DCI групп нь төрийн эргэлт хийж, ард түмнээ цусанд живүүлээд байгаа Мъянмарын цэргийн эрхтэнүүдээс 384 мянган долларын хөлс авч үйлчилсэн, улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ зартай байгууллага. Эндээс Монголыг дараагийн Мьянмар болгохыг зорьж байна уу? гэсэн болгоомжлол төрж байна. 

DCI  лобби пүүсийн ажилтан Райн Грилло гэгч  Москвад суугаа “Вашингтон пост”-ын сэтгүүлчид илгээсэн мэйлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь захиалагч нь хэн бэ гэдгийг илчилж орхижээ. 

 

Гэрээний ажлын хөлсөнд 50 мянган доллар төлснөөс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авах гэсэн заалтаар 100 мянган доллар өгөхөөр тохиролцжээ. Хэвлэлийг худалдан авах 100 мянган долларыг 10 хоногийн дараа төлөх ба илүү үнийн дүн гарвал зардлыг 3 хоногийн дараа нэмж өгөхөөр тохирсныг гэрээнээс уншиж болно. Америкийн тархи угаагч компани олон улсад эх орноо төлөөлөх эрхтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар Монголыг муухай харагдуулах мэдээ үйлдвэрлэн түгээж эхэлсэн. Өөрсдөө төлбөр төлж Монголоо муулуулчихаад гадаадын хэвлэлд ингэж бичсэн байна тархи угаахаар төлөвлөсөн нь эргэлзээгүй. Монгол Улсын  дотоод  хэрэг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, төрийн тэргүүний сонгуульд гадаадын лобби компани төлбөр мөнгө авч захиалгаар оролцож байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийг  ноцтой зөрчиж байгаа юм.  

Манай улсын дотоод хэрэгт хошуу дүрж, төлбөр мөнгөтэйгээр Монголыг олон улсад муухай харагдуулах захиалга авч ажиллаж байгаа  DCI групп нь Дональд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллаж улс төрийн бохир технологи явуулдаг хэмээн ихээхэн шуугианд өртөж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголоо захиалгаар муухай харагдуулах ажиллагаа хийж байж болзошгүй баримтын талаар эргэн сурвалжлах болно

 

 

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно