2021-04-01 03:16

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ


Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ. Энэ мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудастаа жиргэж, баталгаажуулаад байна. 

Тус хэргийн материалуудыг нууцаас гаргах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхий сайдад хандаад байсан юм. Тодруулбал,

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байгаа тул хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахыг Ерөнхий сайдаас хүсэж байв.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно