2021-03-23 00:05

Б.Баасанцогт прокурор, цагдаа, тагнуулын ажилтнуудад мөнгө шилжүүлж, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржоор 5 тэрбумыг зуучлуулсан гэв үү?


Өмгөөлөгч Б.Баасанцогт нь дансаар:

НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид 2019 оны зургадугаар сарын 20-нд 500 мянган төгрөг, 2019 оны наймдугаар сарын 12-нд 110 мянган төгрөг, нийт 610 мянган төгрөг

ННБ дүүргийн прокуророор 2018-2019 онд ажиллаж байсан Д.Гантулга /”Уулс заамар” ХХК-ийн гүйцэтгэх захирал/-д 2020 оны гуравдугаар сарын 25-нд 6 сая төгрөг, 2021 оны нэгдүгээр сарын 3-нд 10 сая төгрөг, нийт 16 сая төгрөг

ЭЦА-ны ЭЗГХТГ-ын МШХ-ийн дарга Б.Оргилд 2019 оны долдугаар сарын 19-нд 2 сая төгрөг, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд 10 сая төгрөг, 2020 оны тавдугаар сарын 1-нд 100 мянган төгрөг, нийт 12.1 сая төгрөг

Төмөр зам дахь Цагдаагийн газрын МСА мэргэжилтэн Д.Өнөртөгсөд 2021 оны хоёрдугаар сарын 3-нд 1 сая төгрөг

Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч С.Гүндноровт 2019 оны есдүгээр сарын 15-нд 1 сая төгрөг

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч С.Мөнхнайрамдалд 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд 1 сая төгрөг

ЭЦА-ны ЗБГБХХГХТХ-ийн МШТ-ийн дарга асан Г.Энх-Амгаланд 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 200 мянган төгрөг

ЭЦА-ны ЗБГБХХГХТХ-ийн МШТ-ийн дарга асан Б.Энхбатад 2019 оны есдүгээр сарын 13-нд 150 мянган төгрөг

Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Б.Бат-Эрдэнэд 2017 оны наймдугаар сарын 23-нд 50 мянган төгрөг

ТЕГ-ын аюулгүй байдал хариуцсан ажилтан Н.Агваанд 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд 75 мянган төгрөг, 2020 оны нэгдүгээр сарын 25-нд 70 мянган төгрөг, 2020 оны хоёрдугаар сарын 21-нд 75 мянган төгрөг, 2020 оны гуравдугаар сарын 25-нд 60 700 төгрөг, 2020 оны гуравдугаар сарын 26-нд 500 мянган төгрөг, нийт 780 700 төгрөг

 

АТГ-ын ОНХ Зөвлөлийн гишүүн Г.Баасанд 2019 оны есдүгээр сарын 6-нд 1.5 сая төгрөг

Нийт 33 040 700 төгрөгийг шилжүүлжээ.

Зам тээврийн сайд асан Д.Ганбат нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, улсын төсөвт 189 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төв аймгийн Зуунмод сум Баруун зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км автозамын ажлын сонгон шалгаруулалтын явцад “Ялгуусан” компанийн захирлаас 200 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар шалгагдсан.

 

Энэ хэрэг шүүхэд очсон боловч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 27-ны 2020/ШЦТ/764 тоот шийтгэх тогтоолоор Д.Ганбат нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр НПГ-т шилжүүлсэн байдаг.

Уг хэргийг шүүх бүрэлдэхүүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар оролцсон.

Эх сурвалжийн мэдээллээр Д.Ганбат нь хууль бус үйлдлээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор 5 тэрбум төгрөгийн хахуулийг Б.Баасанцогтод өгсөн.

Ноцтой нь уг 5 тэрбум төгрөгийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж дамжуулсан гэх асуудал үүсээд байна.

 

Үргэлжлэл бий...

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно