http://www.ulstor.mn/upload/2020/12/8/%D0%9E%D0%B4%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80461753315202012080453.jpg
Өчигдөр цахим орчинд Э.Одбаярыг ямар ч үндэслэлгүйгээр цагдаагийн байгууллагад саатуулагдсан хэмээн мэдээлэл тарсан билээ. Тэгвэл түүний талаар холбогдогдох албанаас ямар шалтгаанаар саатуулагдсан талаар тайлбар өгөв.
Тодруулбал, Э.Одбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 04 цагийн үед СБД-ийн 1-р хороонд байрлах ЗОН олны намын мэдээллийн төв дээр архидан согтуурсан үндэслэлээр иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүлжүүлэгдсэн байна .
Э.Одбаяр нь АН-н дарга асан С. Эрдэнэгийн хүү бөгөөд тэрбээр гадаадад гацсан монголчуудын эрх ашгийн төлөө идэвхтэй тэмцдэг нэгэн гэдгээрээ олон нийтэд танигдсан юм.