2020-11-30 04:18

Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээ, “Энхсаран” сувиллыг та бүхэн ямар шалгуураар сонгож авсан бэ?


Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УОК-ын дарга Я.Содбаатар нарт иргэд биднээс  гаргах гомдол хүсэлт мөн асуух зүйл байгаагаа уламжилъя.

Коронавирус гэгч гайтай тахлын сургаар та бүхний гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид бүх нийтээрээ хөл хорионы дэглэмд ороод 10 сарыг үдлээ. Хилийн дээс алхах эрхгүй болсон. Уулзалт цуглаан, уралдаан тэмцээн хориглогдож, цагаан сараа цагаанд нь гаргасан. Найр наадам, зугаа цэнгэл төрсөн өдөр бүгдийг мартсан. Хил хязгаар хаагдсан учир бараа таваарын хомсдол үүсэж үнэ нь нэмэгдсэн. Улсын эдийн засаг ялангуяа амиа аргацаадаг жижиг дунд үйлдвэрүүд бүгд уналтанд орсон. Үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Гадаадаас арай ядан ирсэн хэд маань хүртэл эрүүл гэсэн бичигтэй хэрнээ эх орондоо ирээд  21 хоногийн тусгаарлалтанд орж хоригддог дэгэнд орсон. Сүүлийн үед хөл хориог бүр чангатган онц байдлын хэмжээнд хүргэж, банк, санхүү, дэлгүүр худалдаа бүгд хаагдсан. Хөдөө орон нутаг бүү хэл хот дотор гэрээсээ ч гарч чадахаа болиод 20 гаруй хонолоо.  Ийм хатуу хориг, ийм удаан хугацаагаар тогтоосон дэлхийн нэг ч орон одоогоор байхгүй шүү, Ноён Ерөнхий сайд аа.

 

Асуулт

1.Халдварын сэжигтнийг 21 хоног тусгаарладаг дэг журмыг ямар үндэслэлээр хаанаас гаргаж ирсэн бэ?

Уг нь корона халдвар ойр хавьталтаас хойш 2-5 хоногийн дотор илэрдэгийг ДЭМБ судалж тогтоогоод дээд тал нь 14 хоног байхаар журам зөвлөмжиндөө тусгасан байгаа. Манай улс  үүнийг даган биелүүлэх учиртай. АНУ, Япон, Европын орнууд бүгд л энэ жишгээр яваа.

 

2.Энхсаран гэгч сувиллын газрыг та бүхэн ямар шалгуураар сонгож авсан бэ?

Удаа дараа хүмүүс гомдоллоод байхад хэрэгсэхгүй явсаар халдварыг дотооддоо алдан ийм байдалд оруулсаны хариуцлагыг та нар үүрэх ёстой.

 

Эндээс халдвар авсан хүмүүсийн хохирол төлбөр, хавьталтыг тогтоох илрүүлэхэд гарсан бүх зардлыг хуулийн дагуу буруутан этгээд та нар барагдуулах ёстой. 

 

3.Эрүүл Мэндийн Яам энэ өвчнөөр далимдуулан ямар булай бизнес хийж байгааг орон даяар харж байна. Үүнийгээ тайлбарлана уу?

Эдгээр асуултын хариуг бид 48 цагийн дотор авч хатуу хорионы дэглэмээс хурдан гарч жирийн амьдралдаа ормоор байна. Бидний энэ байдал  гол гол хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдаж дэлхий нийтээрээ бид нарын энэ байдлыг анхааралтай ажиглан харж байгаа. 

Та бүхэн УОК-ын мэдээллийн аль нэг цагаар яаралтай хариуг өгнө үү

 

 Иргэдийг төлөөлж, УБ хот СХД-ийн 17-р хорооны иргэн Ш.Пүрэвсүрэн

 

2020.11.29

 

Багш Ах Дэмжиж байна. Бид үнэнийг сонсож хариуцлага нэхэх эрхтэй. 

•  Ж. Цэрэнбадам 

•  Ch Erdene-Ochir 

•  Мянганбаяр Өсөхөө 

•  Өлзийхутаг Амаржаргал 

•  Чулуун Туяа 

•  Altangerel Oyunchimeg 

•  Гомбосүрэнгийн Тэгштогтох   

Odgerel Dandii 

•  Sharaa Urjin 

•  Dolgor Sanj 

•  Sanjjav Dariimaa  

•  Золзаяа Жамъян  

•  Мянганбаяр Өсөхөө  

•  Tseveenkherlen Tseveendolgor  

Эрдэнэнямбуу Нанзад  

•  Дангаасүрэн Цэдэв  

•  Khishigochir Luvsantseren   

•  Tsend-Auysh Nyamdaa

•  Altanzagas Yanjmaa

Bayarjav Shuumar

  Цолмон Жагдагсүрэн

•  Батболд Мод Тарья Дэмжиж бна, өвчнөөр далимжуулж ашиг олдог бүлэглэл бий боллоо. Ард түмнийг айлгаж чадаж бна

•  Otgonjargal Gaadan

•  Erdenetsetseg Purev Mash zuv asuult bna demjin bna ted harihlah estoi vvregtei

•  Demberelsambuu Erdenedalai

•  Жаргал Пүрэв • 12h

•  Narantsetseg Nanzad • 11h

Oyuntsetseg Tseren

•  Бавуужав Мишиг

•  Bazarsad Tserenchimed

•  Цогтсайхан Сундуй

•  Damiran Bumbayar

•  Duudee Bayrmaa • 8h

•  Duudee Bayrmaa Xalz metgeltseend duudaad nvvr tulsan yriltslaga xiij asuux xeregtei xaana bnaa nogoo shudraga  

•  Altangerel Oyunchimeg

•  Erdenetuya Tsedendorj гэх мэтийн одоогоор 116 хүн нэгдээд байна


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно