2020-07-02 06:44

Ц.Нямдорж Тэргүүн Шадар сайдаар ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ


УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хурааалтын үр дүнгээр парламентад 62 суудалтай болсон эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдаар дахин томилогдлоо.

Одоо түүний өмнө Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг төлөвлөх, улмаар хамтран ажиллах сайд нараа тодруулах ажил тулгамдаад байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үүнтэй холбоотой ээдрээтэй нөхцөл байдал үүсчээ.

Учир нь УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй буюу нэр дэвшин ялагдсан МАН-ын ахмад улс төрчид Засгийн Газрын гишүүн-сайдаар ажиллахаар МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд шахалт үзүүлж эхэлсэн байна.

 

Тодруулбал сайдад горилогч ахмад улс төрчид нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, М.Билэгт, Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Н.Ганбямба нар аж.

 

Тэр бүү хэл  Ч.Улаан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад, Д.Хаянхярваа Зам Тээврийн Хөгжлийн сайдад, М.Билэгт Эрүүл Мэндийн юм уу? Боловсрол, Шинжлэх Ухаан, Спортын сайдад, Д.Тэрбишдагва Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн юм уу? эсвэл Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад , Д.Оюунхорол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  юм уу? эсвэл Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад, Ө.Энхтүвшин Шадар сайд юм уу? эсвэл Боловсрол, Шинжлэх Ухаан, Спортын сайдад "санаатай" байгаагаа  МАН-ын удирдлагуудад илэрхийлсэн гэх. Түүнчлэн УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан Ц.Нямдорж Ерөнхий сайдын орлогч буюу Тэргүүн Шадар сайдаар ажиллах сонирхолтой байгаагаа биечлэн илэрхийлсэн байна.

 

Гэвч ийм байдлаар буюу ахмад улс төрчдөөр Засгийн Газрыг бүрдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болоод УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд таашаахгүй байгаа аж.

Шинээр хэрэгжиж эхэлсэн Үндсэн Хуулийн заалт ёсоор бол эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө л гаргах юм.

 

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно