2020-06-25 05:07

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан ижил нэртнүүд


УИХ-ын сонгуулийн найм дахь удаагийн санал хураалт дуусч, нэр дэвшигчид дундаас ялагчид нь тодорсон билээ. Харин энэ удаад ижил нэртэй буюу амьдай УИХ-ын гишүүд нэлээд тодрох бололтой. 

 Тэдгээрийг дурьдвал, УИХ-д гурван Бат-Эрдэнэ, хоёр Энх-Амгалан, хоёр Мөнхцэцэг сонгогдож байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар хуучин тойргоосоо дахин сонгогдсоноос гадна УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгаас сонгогдлоо.

Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсөл аймгаасаа дахин сонгогдсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргоо сольж, Говь-Алтай аймгаас сонгогдсон юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь, Говьсүмбэр аймгаас дахин сонгогдож, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг УИХ-д анх удаа нэр дэвшиж Сүхбаатар дүүргээс сонгогдлоо.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно