2020-05-07 04:55

БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулийг зохион байгуулж байна


Нийслэлийн Баянзүрх дүүргийн шуурхай штабт  “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт  дадлага сургуулилт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Өчигдрийн байдлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага, сургуулийг зохион байгуулсан.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт зохион байгуулагдаж байна. Иймд  дүүргийн Онцгой комиссоос дадлага сургуультай уялдуулан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, ухуулга сурталчилгааг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төв, автобусны буудлууд дээр өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд автомашины чанга яригчаар заавар зөвлөмжийг иргэдэд хүргүүлж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно