2020-04-28 06:35

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү


Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020 оны 04 дүгээр сар гарснаас хойш хоёр удаа нийт 11.5 га талбайд ой хээрийн түймэр гарсан. Тодруулбал, дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваад 6,2 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарсан бол 20 дугаар хороо Шар хоолойн Булгийн эх, Шарилын энгэрт 5 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарч дүүргийн Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн ангиуд түргэн шуурхай ажиллаж унтраагаад байна.

Иймд иргэд та бүхэн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ногоон бүсэд зорчихгүй байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно