2020-03-09 07:40

М.Энхболд, У.Хүрэлсүх нар ойлголцож эхэлжээ


МАН-ын нэр бүхий удирдлагууд М.Энхболдыг намын дарга байсан, УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан зэргийг нь хүндэтгэн намаас хөөх зэргээр элдэв хариуцлага тооцохгүй, харин УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж ярилцсан талаар бид мэдээлсэн билээ.
Өнгөрсөн Баасан гарагт буюу 3 сарын 6-нд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр үүнтэй холбоотой  яриа өрнөжээ.


Тодруулбал МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар удирдуулж, УИХ-ын сонгуулийн бүх тойрогт хийсэн нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгааны дүнг танилцуулсан байна.
Уг судалгааны дүнгээр мөнөөх М.Энхболд Төв аймагтаа хамгийн өндөр рейтингтэй гарчээ.


Уг судалгааны дүнг нэр дэвшүүлэх процессийн суурь үндэслэл болгоно гэдгийг ч МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ч мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэлэлцэх, тохиролцоо хийхдээ гаргууд гэгддэг М.Энхболд УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихийн тулд МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхтэй ойлголцохыг хичээн, хэд хэдэн удаа уулзаад буй ажээ.
Гэвч УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас М.Энхболдыг нэр дэвшүүлэх эсэх асуудал эцэслэгдээгүй байна.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно