2020-03-09 02:06

МАН-ын удирдлагууд АН-ын нэр хүндийг унагах зорилгоор зохиомол хэрэг үүсгэж байна


Ардчилсан Нам мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Мэдэгдэл
 
 
Монгоп Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн боловч хүчин, хүн амины гэмт хэргийн улмаас эдүгээ 63 суудалтай болсон МАН-ын эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж дүнгээ хэдийн тавиулсан.
Гэвч эрх баригч МАН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт иргэдийн анхаарлыг сарниулах Ардчилсан намын нэр хүндийг унагах зорилгоор Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд сонгогдон ажиллаж байсан хүмүүст зохиомол хэрэг үүсгэж түүнийгээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн нь ичиж зовох зүйлгүйгээр зарлах боллоо.
 
 Тухайлбал Ардчилсан намаас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан улс төрийн зорилготой хоморголон хэрэг үүсгэх хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлэх боллоо.
 
Улс төрд шударгаар өрсөлдөхийн оронд албан тушаал, эрх мэдэлд хэт шунан улайрсан эрх баригч МАН нь хүний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, шударга шүүхээр шүүлгэх хүний халдашгүй дархан эрхийг зөрчих хэлмэгдүүлэх хууль бус үйлдэлдээ хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалыг хэрэгсэл болгон ашиглаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж байна.
Улс төрийн үмэмлэхүй олонх болсноосоо хойш эрх баригчид 60 тэрбум, ЖДҮ, хүн амины хэрэг, хүчин, Концесс, лиценз, тендер газрын наймаа, хар тамхи банкны дампуурал зэрэг тоо томшгүй гэмт үйлдэл гаргасан хэдий ч албан тушаалаараа барьцаалагдан өмөөдрийн байдлаар нэг ч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй.
Ийнхүү эрх баригч МАН өөрсдийн дотоод тэмцэл, гэмт үйлдлээ халхавчлахын тулд Ардчилсан иамын гишүүд дэмжигчдийг дарамтлах, сүрдүүлэх, айлгах гэсэн аливаа оролдлого гаргаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс няцааж хууль бус аливаа үйл ажиллагааны эсрэг шийдэмгий тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна.
 
Ардчилсан Нам

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно