2020-03-06 01:07

М.Энхболд улс төрөөс бүрмөсөн гарахаар шийджээ


Өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах)-ийн 821-1 дэх хэсэг (82*1.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)-т зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсантай холбоотой хэргийг шийдвэрлэв.

Тодруулбал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцэн, прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

 

Өмнө нь л Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2002, 2005 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэгдсэн билээ.

Ингэснээр "60 тэрбумын схем", "60 тэрбумын бичлэг" гэх дуулиант хэрэгт холбогдсон этгээдүүдээс гагцхүү УИХ-ын гишүүн М.Энхболд л ямар нэгэн хэлбэрээр хариуцлага хүлээлгүй үлдээд байна.

 

Монголын анхны мэдээллийн сайт sonin.mn ч үүнийг хөндөн, "Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох эрх мэдээж Ерөнхий Сайдад үгүй байх. Гэхдээ намын даргын хувьд Миеэгомбын Энхболдолд ёс зүйн хариуцлага тооцох бүрэн эрх У.Хүрэлсүхэд бий.

Саяхан МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр олон нийтийн газар зүй зохисгүй авирласан тул хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн МАН-ын Ёс зүйн хороо дүгнэж, дүгнэлтээ Хяналтын Ерөнхий Хороонд хүргүүлж, улмаар Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл олон нийтийн газар зүй зохисгүй авирлах нь байтугай  шүүхээр үнэн бодит болох нь тогтоогдсон "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах" хэрэгт оролцож, бэлтгэсэн төлөвлөгөөг нь сонсож суусан М.Энхболдыг нэн даруй Монгол Ардын Намаас гарсанд тооцчих шийдвэр гаргах цаг хугацаа хангалттай л болсон баймаар.

Эсвэл МАН-ын дарга У.Хүрэлсүхэд бага залуугийн найз Миеэгомбын Энхболдыг намаасаа "хөөчих" эр зориг дутаад байна уу?" хэмээн бичиж байсан билээ.

 

http://www.sonin.mn/news/politics-fb-bot/108924

 

 

 

Тэгвэл энэ бүхний учиг тайлагдаж эхэлж байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлагууд М.Энхболдыг намын дарга байсан, УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан зэргийг нь хүндэтгэн намаас хөөх зэргээр элдэв хариуцлага тооцохгүй, харин УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж ярилцсан аж.

УИХ-ын гишүүн М.Энхболд ч үүнийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд ер нь дахин ямар нэг төрийн өндөр албан тушаал хашихгүй, улс төрөөс бүрмөсөн гарахаар шийдсэн гэнэ.

 

Б.Пүрэвээ


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин: (66.181.161.66 / 2020-03-07 07:03 )

    Зөвхөн М.Энхболд төдийгүй МАН, АН хоёр улс төрөөс холдвол монгол түмний нуруу амрахсан болов уу?

  • U (31.164.60.21 / 2020-03-06 09:01 )

    Aluurchin elbegdjiin bogs doloogch gazriin naimaachin pizdaaak mongolchuudaas urvaj, mongolchuudiig domjilj aluurchin elbegdjiin toloo zytgesen hulgaich Ene pizdaak aluurchin elbegdjtoi hamtarch manan mafiin sistemiig heregjyylsen pizdaak. Ene pizdaak yalaa edleh yostoi

  • зочин (66.181.186.146 / 2020-03-06 01:48 )

    МАН хамгийн худрагагүй өөдгүй нэгнээ л гаргаж ирж дээ.2016 оны сонгуульд ялалт авчирсан хоёр хүнээ боомилох нь байна лдаа.Одоо өөрөө ямар үр дүн гаргах юм болдоо.Нэг зууснаа бол заавал цааш харуулдаг хүн Хүрэлсүх.өөр хэнч биш