2019-11-07 01:16

Мисс Ё.Нямжав Шанхай дахь ерөнхий консулын ажлаа албан ёсоор авчээ


УИХ-ын 2019 оны 2 сарын 1-нд хуралдсан  чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм. 

Үүнтэй холбогдуулж Засгийн газрын хуралдаанаар ГХЯ-ны харьяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын /ДБҮЭГ/ дарга, мисс Ё.Нямжавыг Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Тэгвэл тус консулын газар өчигдөр буюу 11 дүгээр сарын 6-нд Шанхай хотноо албан ёсоор нээлтээ хийжээ. 

Мисс Ё.Нямжав нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны их сургууль тус тус төгссөн. Сэтгүүл зүйн магистр.

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы байнгын хорооны гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МАН-ын Гадаад Харилцааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ГХЯ-ы харьяа ДБҮЭГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ. 

2001 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний титмийг авч, мөн тэр жилээ БНСУ-д болсон миссийн тэмцээнд амжилттай оролцож, шуугиулж явсан сайхан бүсгүй Ё.Нямжав одоо улс төрийн хүн болжээ. Анхны ханиасаа салж, дараа нь МАН-ын нөлөө бүхий эрхэмтэй амьдралаа холбосон хэмээн шар хэвлэлээр бичүүлж байсан тэрбээр үүнийг батлах гэсэн мэт МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.  


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно