2019-10-31 05:44

Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн эргэлт хийнэ” гэдгээ зарласан хөдөлгөөнийг бүрэн дэмжинэ гэсэн үү?


Хошууч генерал Б.Баярмагнай, АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Геологи Уул Уурхайн сайд асан Ч.Хурц, тэмцэгч Ц.Мөнхбаяр, улс төрийн тоймч Ш.Гантулга, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү тэргүүтэй сэхээтнүүд, нэр бүхий иргэний хөдөлгөөнүүд хамтран "Монголын Үндэсний Фронт" нэртэй нэгдсэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан билээ.

 

"Монголын Үндэсний Фронт" нь анхны хэвлэлийн хурлаа хийх үеэрээ өнөөгийн дэглэмийг нураана, шаардлагатай тохиолдолд төрийн эрхийг хүчээр авах үйлдэл хийхийг ч үгүйсгэхгүй гэдгээ зарласан юм.

 

Уг "Монголын Үндэсний Фронт" -ын гишүүд, дэмжигчдийн 3-р хурал өчигдөр Монголын Үйлдвэрчдийн Эвлэлийн Соёлын Төв Өргөөнд болов.

Энэ үеэр "Монголын Үндэсний Фронт"-ын тэргүүн, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайгийн хэлсэн үг ихээхэн анхаарал татсан юм.

 

Б.Баярмагнай үг хэлэх үеэрээ: " Монгол улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан. 9 сарын 13-ы өдөр бид уулзах хүсэлтээ тавьсан. 40 хоног хүлээсэн.Бид тэсвэр алдаж, 30 хоног хүлээдэг энэ заалтынх нь дагуу 30 хоног хүлээгээд 40 дэхь хоногтоо орсон. Бид биечлэн уулзсан.

 

Ерөнхийлөгч хоёр зүйлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. 1-т  "Монголын Үндэсний Фронт" -ыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, 2-т Монгол төр мухардалд орсныг хүлээн зөвшөөрсөн.

 

Хоёр зүйлийг бид баталгаажуулсан. 1-т Бидэнд гарц байгаа гэдгээ баталгаажуулсан. Гарцгүй бол бидэнд тэмцэл байхгүй. Бид энэ УИХ-ыг тараана, Монгол төрийг шинээр эмхлэн байгуулна. Та бүхний санаж бодож байгаатай ижилхэн байна. Энэ бүхнийг ард түмний оролцоотойгоор Ардын Түр Хурлыг байгуулна." гэв.

Өөрөөр хэлбэл Б.Баярмагнай генералын хэлсэн зүйл үнэн бол төрийн эргэлт хийнэ гэдгээ албан ёсоор зарласан хөдөлгөөнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн уулзаж, санал нэг байгаа гэдгээ илэрхийлсэн бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар үүнтэй холбоотой албан ёсны  тайлбарыг хийх биз ээ.

 

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Unshigch (194.230.148.155 / 2019-11-08 16:21 )

    U hutsaj ve tegeed aluurchin elbegdj ba manangIin aluurchid hulgaichid luivarchdiin Baas dolooj amidrah hereg yy. Aluurchin elbegdj Alban tushaalgyi yhdel bolson CH gesen hyzyygyi aluurchnii booluud od shonogyi mongoliig tsolmoj gadagshaa zooj baina