2019-10-30 07:30

Д.Гэрэл: Удирдан зохион байгуулсан хүмүүсийг саатуулан байцаалт авч байна


Өчигдөр орой буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний 21 цагийн орчмоос эхлэн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэний баривчилсан. Өдгөө эдгээр хүмүүсийн тоо нэмэгдэж 800 гаруй болжээ.

Эл хэргийн талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн наймдугаар сараас эдгээр иргэдийг хяналтандаа авсан.  Анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн. Харин өнгөрөгч саруудад нэмэгдсээр байсан юм. Бид үүнийг хяналтадаа авсан байсан айдас төрөх асуудал байхгүй бүрэн хяналтад байгаа.  Өчигдрийн байдлар энэ тоо 800-д хүрсэн. Уг ажиллагааг БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. 

Ингэхдээ дөрвөн зочид буудалд байрлаж байсан. Үүнд ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн газраас 1000-аад компьютер, 10 мянга гаруй гар утасны сим буюу дугаар хурааж авсан. Сим картууд ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг зохицуулах хуулийн заалттай болно.

Саатуулагдсан иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом болон өөр хэлбэрээр байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон ТЕГ-ын Кибер багийнхан ажиллаж байгаа. Шалгалтын дүн удахгүй гарахаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 

БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хилээр цуварч нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь шалгаж байгаа. Харин удирдан зохион байгуулсан иргэдийг саатуулан байцаалт авч байгаа" гэлээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно