2019-10-23 02:16

АН-ын дарга С.Эрдэнэ намын залуугаа хоёр дахь удаагаа цагдаад өгчээ


УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвийг цагдаад өгчээ. Энэ нь түүнийг хоёр дахь удаагаа цагдаад гомдол мэдүүлэн дуудаж байгаа хэрэг аж. 

Өмнө нь буюу өнгөрсөн зургаадугаар сард мөн түүнийг цагдаад өгч байжээ.  С.Эрдэнэ даргыг 15 үндэслэлээр огцрохыг шаардсан. Үүнийг С.Эрдэнэ дарга өөрийг нь гүтгэсэн гэж үзэж буй юм байна. Бид гүтгэсэн гэж бодохгүй байна гэж тэрбээр тайлбар өгч байсан.

Харин энэ удаад " С.ЭРДЭНЭ намайг дарамтлуулахаар 2 дахь удаагаа цагдаад өгсөн байна.  Та нараас айхгүй! Монгол төрөө, Ардчилсан намаа авлигач, дээрэмчдээс цэвэрлэж авна. МЭДҮҮЛГЭЭ ӨГЧХӨӨД ГАРААД ИРЬЕ!" гэв. 

 "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний залуус нь АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийн гар хөл болж, АН-ыг МАНАН бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгож байна хэмээн санал бодлоо илэрхийлсээр байгаа юм. Мөн АН-ыг УИХ-д бүлэггүй болгосон. Энэ мэт маш олон үндэслэлээр АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг тус хөдөлгөөний залуус шаардлага тавьжээ.  Тэмцэл хийгээд, үнэн бодит зүйлийг яриад илчлээд ирэхээр үг хэлдэг хүнийг намаасаа хөөдөг, эсвэл хууль шүүхийн байгууллага цагдаад өгдөг нам болж хувирчихаад байна. Тиймээс бид тэмцэж, дуугарч байна хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн нь намын ах нарынхаа эсэргүүцэлтэй ийн тулгаард байгаа аж. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно