2019-10-18 01:55

“Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой”


"ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй мэдэгдэл гаргана" хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас цахим хуудсаараа мэдээлэв.

Тэдний мэдээлснээр “Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой. ФАТФ манай улсыг “саарал жагсаалт”-д оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа” гэжээ. Мөн нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болсон байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно