2019-10-09 02:21

Монгол Улс Хятадын Ардын банкинд 10.65 тэрбум юаний өртэй болжээ


Монголбанк анх 2011 онд БНХАУ-ын Хятадын Ардын банктай гурван жилийн хугацаатай, нийт 5 тэрбум юаны үнийн дүн бүхий своп хэлцэл байгуулсан билээ. Улмаар 2012 онд үнийн дүнг нь 

2 дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон юм.

Үүнээс хойш уг хэлцлийг нийт гурван жилээр сунгаж, Монгол Улс одоогийн байдлаар Хятадын Ардын банкинд 10.65 тэрбум юань буюу 1.5 тэрбум ам.долларын өртэй болжээ.

Уг мөнгийг хэрхэн буцааж өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Монгол улсын талаас хугацаагаа дахин нэмэх саналыг Хятадын Ардын Банкинд хүргүүлээд буй ажээ.

Э.Мягмар

сонин.мн

 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно