2019-09-27 03:23

Ц.Нямдорж УИХ-ыг тараахын эсрэг хатуу тэмцэнэ гэжээ


УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдав. Хурлаар Ард нийтийн санал асуулгад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанд  УИХ-ын нийт 20 гаруй гишүүн оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж бүлгийн дарга хийгээд намынхаа удирдлагуудыг хатуухан үгээр шүүмжилсэн байна.

Тэрээр УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг хэрхэвч дэмжихгүй, "Хэрэв үүний төлөө улайрвал намынхантайгаа ч хатуу тэмцэхэд бэлэн, энэ бол нэг хүний чиглүүлсэн тоглоом шүү" гэж өгүүлжээ.

 

Улмаар уур амьсгал нь ч хатуухан болсон, нөгөөтэйгүүр 20 гаруйхан гишүүн оролцсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал удалгүй завсарлаж, ирэх Даваа гарагт дахин хуралдахаар болсон байна.

Одоогийн байдлаар УИХ тарах эсэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан хоригийг хүлээж авах эсэх зэрэг асуудал аль аль нь тодорхой болоогүй байгаа буюу МАН байр сууриа нэгтгэж чадаагүй тухай эх сурвалж өгүүлж буй юм.

 

П.Мандах

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно