2019-09-25 00:21

УИХ-ыг тараах гарын үсэг Элчин Сайдын суудлын үнэ хүрчээ


МАН-ын зарим удирдлага, УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ыг тарааж, энэ оны 11-р сард Ард Нийтийн санал асуулгатай цуг УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж буй нь нэгэнт ил болсон билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, ЕТГ-ын дарга З.Энхболд нар ч ийм санал явж буйг хүлээн зөвшөөрсөн бол МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан бүр тодорхой: "УИХ-ын зарим гишүүдээс ийм санал гарч, хоорондоо ярьж байгаа нь үнэн. УИХ тарах эсэх нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүдийн 2/3 нь тарах нь зөв гэж үзэж, гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн баривал энэ асуудал манай Намын Удирдах зөвлөл болон Бага хурал дээр яригдаж эцэслэн шийдэгдэнэ"  хэмээсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт л УИХ-ын 47 гишүүн хэдийн санал нэгдсэн тухай Төрийн ордноор яриа тараад байсан ч эдүгээ уг үйл ажиллагаа саармагжаад буй тухай эх сурвалж өгүүлж байна.

Учир нь УИХ-ыг тараах саналд гарын үсэг яагаад ч зурахгүйгээр шийдсэн М.Энхболд, Ц.Нямдорж нараас гадна уг гарын үсгээ дараагийн албан тушаал, эрх мэдэл болгож хувиргах хүсэлтэй УИХ-ын гишүүд гарч иржээ.

Тэд УИХ-д дахин нэр дэвшихгүй, УИХ-ыг тараах саналд гарын үсгээ зурья, хариуд нь Элчин сайд болмоор байна, гэхдээ бүр заавал тэр улсад шүү гэх мэт тулгалтыг МАН-ын удирдлагуудад үзүүлж эхэлсэн байна.

Иймээс ч уг төлөвлөгөө хэрэгжих эсэх нь тодорхойгүй болжээ.

УИХ-ын гишүүдийн 3-ны 2 нь УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн баривал уг саналыг ажлын долоо хоногийн дотор хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээс долоо хоногт багтаан эцэслэн шийдвэрлэхээр дэгийн тухай хуулинд тусгагджээ.

Мөн УИХ-ыг тарахыг гишүүдийн олонх дэмжвэл  УИХ-ын  ээлжит бус сонгуулийг товлон зарлах ба тэр нь УИХ-ын ээлжит бус чуулган бөгөөд санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө байх учиртай юм.

 

Э.Мягмар

сонин.мн


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно