2019-08-30 04:35

Ц.Нямдорж: Э.Содбилэг хаачив, МАН, Монголын төр энэ гэр бүлд чадахаараа л тусалсан


УИХ-ын өнөөдрийн /8 сар 30-ны өдөр/ чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл хурлын үеэр гишүүн Ж.Мөнхбат "УИХ-ын хяналтыг сайжруулах заалтыг дэмжиж байгаа. Хариуцлага сайжруулах асуудал яригдсан. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болж байна.

Хариуцлагагүй ажиллавал хугацаанаасаа өмнө тардаг асуудлыг оруулж ирж байна. “Давхар дээл”-ийг тайлах тухай ярьж байна. Засгийн газар нийгмийн өмнө үүссэн асуудал гарвал Түр хороо байгуулж, шалгах нь зөв. Дэвшилттэй заалт орж ирж байгаа. Цөөнхөө оролцуулахаар хуульчилж өгч байна. Цөөнхийн эрх ашгийг хүндэтгэдэг ардчилсан зарчмын асуудлыг ярьж байна. Тиймээс УИХ-ын гишүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Ц.Нямдорж сайдын уурлаж бухимдаад байгаа нь зөв. Ажил төрөлд нь тус больё гэтэл гишүүд рүүгээ дайрч болохгүй. Олонхийн бүлгийн дарга гишүүдээ цуглуул. Ард түмэндээ амласан амлалтаа биелүүл. 64-үүлээ байж цуглуулж чадахгүй бол хэрэггүй гэв.

Харин Ц.Нямдорж сайд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлыг дөрөв дэх удаагаа харж байна. Энэ дотор санал нийлэхгүй асуудал байгаа. Гол юм нь байхгүй байгаа гишүүдээ ирүүлээч. Хэн болчихсон юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нийгмээрээ харж байна. О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нарын тавьж байгаа шаардлагатай

Ганц удаа сонгогдчихоод Ерөнхий сайд болчихдог, сонгогдоогүй байж сайд болчихдог. Хэн болчихсон юм. Ж.Эрдэнэбат нэг удаа сонгогдоод Ерөнхий сайд болсон. Н.Номтойбаяр ганц удаа сонгогдоод сайд болсон. О.Содбилэг хайчичихсан юм. Монголын төр, МАН хоёр энэ гэр бүлд чадахаараа тусалсан. Залуучууд албан тушаал бий болохоор гарч ирдэг. Ард түмний эрх ашгийг хэлэлцэж байна. Зарим нь бүтэн гурван жил унтлаа. Болоо юм биш үү. Чингэлтэйн Д.Ганболд Үндсэн хуулийн, нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон байна лээ. Бид нар та нараас ичиж байна. Энэ этгээдүүдээс болж О.Баасанхүүгээр өдөр болгон бичлэг хийж байна. Б.Пүрэвдоржид өдөр болгон загнуулж байна. Ийм байдлыг өнөөдрийг хүртэл үзээгүй юм байна.

Ерөнхийлөгч тааллаараа суухаар хуульчилсан. Бусад нь энд сууж байх ёстой. Нэр дурдсан баян тарган гишүүдээ дууд. Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт мэднэ. Хэзээ сахилга баттай болох юм. АН засаг барьж байхад ийм байдал үүсч байсан. Одоо МАН-д халдлаа. 2016 онд нялх хүүхдүүд нэр дэвшиж байхад цагаан магтаалаар магтаад явж байсан. Мань мэт рүүгээ ус цацаж болно. Ард түмэн рүү болохгүй.  Бид явсны дараа яаж төр барих гэж байгаа юм. Шөнөжин баардаад явдаг юм уу. Ийм байдал чинь парламентын уур амьсгалыг эвдэж байна.

УИХ-ын дарга энэхүү шаардлагаа тавь. Тусгай дархан эрхтэй нэг ч гишүүн байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Намайг загнаж байна гэх байх. Би загнаж байна. Лүндээ, Улаан, Энхтүвшинд загнах эрх нь байгаа байх” гэлээ.


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.131.250.130 / 2019-09-04 05:34 )

    УИХ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж чадахгүй бол тар, эсвэл шинээр 430 депутат хуралдаж ЭХ хуулиа өөрчлөе