2019-08-29 01:32

УИХ-д дахин нэр дэвшүүлнэ гэсэн амлалтыг У.Хүрэлсүхээс бичгээр авчээ


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг товлосон хугацаанаасаа ихээхэн хоцорч, УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй хэд хоноод байсан билээ.

Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүд ямар ч тодорхой шалтгаан, тайлбаргүйгээр Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаанд суухгүй байсан юм.

Тэгвэл өнөөдөр ирц бүрдэж, Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

 Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаанд суухгүй гэдийж байсан УИХ-ын гишүүн гэнэт хуралдаа орж ирсэний шалтгаан юу байв?

Эх сурвалжийн өгүүлж буйгаар ирэх УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвших магадлал маш бага болсон УИХ-ын нэр бүхий 10 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд өөрсдийг нь УИХ-ын сонгуульд МАН-аас дахиж нэр дэвшүүлсэн тохиолдолд л Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ гэж шантаажилжээ.

Тэд санасандаа хүрсэн тул өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн байна.

УИХ-ын нэр бүхий дээрх гишүүд "УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас  нэр дэвшүүлнэ" гэх амлалтыг намынхаа удирдлагуудаас бичгээр баталгаажуулж авсан гэнэ.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно