2019-08-21 00:23

У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дахин УИХ-д өргөн барих гэж байна


Эрх баригч МАН-ын зөрчил, хуваагдал дахин хүчтэй сэдэрчээ. Тодруулбал Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхийн 20 орчим гишүүн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхээ шийдээгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

 

Тэгвэл тэд дахин зохион байгуулалтанд орсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг ирэх 9-р сарын дундуур юм уу? 10-р сарын эхээр гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

 

Энэ мэдээллийг ч хэдийн авсан Ерөнхий Сайд У.Хүрэлсүх эрс, цочмог дайчин үгээ дахин хэлж эхэлсэн төдийгүй улс төрийн хурц хийхээр бэлтгэж эхэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг мөнөөх л Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Амарзаяа нарын УИХ-ын 22 гишүүн гаргах гэж буй агаад одоогийн байдлаар албан бланк дээрхээ гарын үсгээ хараахан зурж эхлээгүй байгаа аж.

 

Дахин сануулахад 2018 оны 11-р сарын 19-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм.

 

Гэвч хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул УИХ-ын эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ.

 

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Иргэн (202.179.26.45 / 2019-08-26 07:37 )

    Монгол төрөө мөхөөх зорилготой, хулгай, луйвард гаршсан, тэр нь илчлэгдэхийн даваан дээр монголын ард иргэдийнхээ өмнө толгой гудайлган зогсоход бэлэн болсон хэд л байна ш дээ. Монгол түмний минь заяа буян түшиж, тэдний хүсэл яав ч биелэгдэхгүй.