2019-08-12 03:43

М.Энхболд “60 тэрбум” -ын хэрэгт хариуцлага хүлээхгүй


АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбум"-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан байна.

Улмаар  Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар  яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн Пүрэв гарагт прокурорт хүргүүлсэн аж.

Харин мөрдөн байцаалтын явцад  мөнөөх "60 тэрбум"-ын схем УИХ-ын 2026 оны сонгуулийн дараа бодитоор хэрэгжээгүй, М.Энхболд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын боловсруулсан схемийг 2014 онд сонссон нь үнэн ч хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ.

Э.Мягмар

сонин.мн


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно