2019-07-25 00:54

266 сая төгрөгний хахууль авсан М.Сономпилд 4 жил хорих ял оноолоо


Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...хахууль авсан..." гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  хянан хэлэлцээд:

Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д (гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй) заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан..." гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Ээ дээ (158.181.157.122 / 2019-07-26 03:17 )

    Наадам чинь өт нь байна ш дээ шувуу болжмор болохоор том өт барихгүй байна даа