2019-07-22 07:19

Баянгол дүүргийн 800 гаруй хүүхэд зусланд үнэ төлбөргүй амарч байна


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санаачилга гаргаж Баянгол дүүргийн хүүхдүүдийг дөрөв дэх жилдээ “Сансар” хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрааж байна. Улмаар хүүхдүүдийг зусланд амраах үеэр “Баянголын хүүхдүүд” сэдэвт зуслан сургалтыг зохион байгуулж, сургалтдаа эцэг, эхчүүдийг нь хамруулан, зуслангийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Энэ жил гурван ээлжинд нийт 800 гаруй хүүхэд амарч байгаа бөгөөд эхний ээлжинд нийслэлийн 40 дүгээр сургуулийн шилдэг тэргүүний сурагчид болон гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин сууж буй өрхүүдийн хүхдүүд нийт 250 хүүхэд амарч байгаа юм. Хүүхдүүдийг эцэг, эхтэй нь сургалтад хамруулснаар бие даан хөгжих чадвар эзэмшиж, амьдрах ухаан, ардын соёл урлаг, ёс заншилд суралцан, эерэг сэтгэлгээ, эх оронч хүмүүжил төлөвшлийг олж буй юм.

 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно