2019-07-04 05:09

Ц. Элбэгдорж: Наадмаа очиж үзэх гэж яарч явна


Сүүлийн үед цахим орчинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаад улс руу явж хил даван гарсан мэдээлэл гараад байгаа. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийх үеэр, “АТГ-аас эрэн сурвалжилж буй дараагийн хүн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” хэмээсэн.

Тэгвэл энэ бүхэнд Ерөнхийлөгч асан жиргээгээр тайлбар хийжээ. Тэрбээр Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар “Хүний эрхийн комиссын хурал”-д оролцож явна. Тус НҮБ-ийн Ерөнхий ассамблейн хурал нь Швейцарийн нийслэл Женев хотод 2019/07/01-ээс 2019/07/02-нд болж буй юм.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Урилга, ажил, үүргээ амжуулаад явж байна. Наадмаа очиж үзэх гэж яарч явна” хэмээсэн ажээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно