2019-07-02 03:28

Г.Тэмүүлэн НАМЗХ-ноос хөөгдөх “боломжоо” хангажээ


МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI хурал ирэх долоо хоногт болох төлөвтэй. Аймаг, дүүргүүдийн НАМЗХ-ны удирдлага өнгөрсөн долоо хоногт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд ИХ хурлыг хуралдуулах шаардлага хүргүүлсэн байдаг.

Тус шаардах бичгийг Их хурлыг хуралдуулахаар өргөн барьсан хэдий ч үнэндээ 2015 онд “дундын хувилбар” болж НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Г.Тэмүүлэнд өгч буй анхааруулга гэж болно. Орон даяар 70 гаруй мянган залуусыг нэгтгэсэн НАМЗХ өнгөрсөн жилүүдэд “усанд хаясан чулуу” мэт чимээгүй байлаа. Залуусын нийгмийн идэвхийг сайжруулж, хөгжүүлэх, улс төрд оролцох оролцоог нь хангах үүрэгтэй эл байгууллагад хийсэн гялтайх ажил ховор. Эцэст нь, дүрэмдээ заасан товтой хугацаандаа ч хурлаа хуралдуулж чадахгүй болов. Г.Тэмүүлэн хийсэн ажлаа дүгнүүлж, Ерөнхийлөгчийн суудлаа өгөх нь тодорхой болсон тул ийнхүү дөрвөн жил тутамд ганц болдог хурлыг хуралдуулахгүй, “луу унжиж” байгаа гэх яриа ч холбооныхон дунд хэдийнэ тархжээ.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл НАМЗХ-ны ээлжит хурлыг хуралдуулах тов зарлавал Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн ажлаа өгөх нь тодорхой аж. Өнгөрсөн жилүүдэд холбооны ажлаа умартаж, албан тушаалаа хамгаалахаар Их хурлыг товлохгүй байсан зэрэг цөөнгүй шалтгааны улмаас Г.Тэмүүлэн НАМЗХ-ноос хөөгдөх “боломжоо” хангажээ.

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно