2019-06-26 01:31

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно


УИХ-ын нэр бүхий 64 гишүүн 2019 оны 6 сарын 6-нд  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан билээ.

Улмаар УИХ уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, УИХ-ын Тамгын газраас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс (2019.06.25)-өөс эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн хувилбарт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлт байгаа нь : "30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэсэн хэсэг юм.

Ингэхдээ уг заалт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь ажиллаж байсан хүмүүст үйлчлэх эсэхийг тодорхой заагаагүй төдийгүй 2025 оноос эхлэн хэоэгжиж эхлэхээр байгаа.

Энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь ажиллаж байсан Ц.Элбэгдоржид 3 дахиа сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй болно.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт ч гэсэн 14 жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр боломж нээгдэж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нарт ч техникийн хувьд боломжтой, гэхдээ 2025 онд 80 дөхөж байх тэд нэр дэвшихгүй нь тодорхой.

Товчхондоо бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 24 жил ажиллах боломжийг нээж өгч буй ажээ.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно