2017-12-11 08:50

С.Баяр элчин сайд мөн үү?


Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Х.Баттулга олон түмний шаардлагын дагуу 2017.07.19-нд МУ-ын УИХ-д С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах бичиг хүргүүлсэн. Гэтэл 07.20-нд нь УИХ-аас хуулиар боломжгүй гэж маргааш нь тэднийг хамгаалсан мэдэгдэл гаргасан.

Сонирхолтой нь өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь хугацаанаас нь өмнө хоёр ч элчин сайдыг өөрийн эрхийн дагуу эргүүлэн татаж авчирч байжээ. Энэ талаар УИХ нь ямар ч эсэргүүцсэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Монголын олон нийт хүчтэй дургүйцсэн учраас хэвлэл мэдээллээр “С.Баяр элчин сайдын ажлаа эргүүлж өгөхөөр болсон” гэсэн мэдээнүүд гарсан. Үүнийг лавласан сурвалжлагчийн асуултанд 8 сард ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Очир “С.Баяр өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон. Гэхдээ өөрөө хэлээгүй, бичгээр өгсөн” гэж мэдэгдсэн. Иймээс олны уур хилэн түр намдсан.

Гэтэл С.Баяр нь Англид элчин сайдаар одоо болтол үргэлжлүүлэн байсаар байгаа.

 Англид болдог Монголчуудын ямар ч арга хэмжээнд оролцдоггүй. Уурлаж бухимдсан Монголчуудаас янз бүрийн үйлдэл гарч магадгүй гэж болгоомжилдог биз. 

 С.Баяр, зөвлөх Одонжил нь бидний жагсаалыг дэмжиж оролцсон Англи улсын иргэнтэй дипломат ёс зүйгүй бүдүүлэг харьцах, Монгол төрийн хэвлэлээр гүтгэж, доромжилсон. Дахин өөрийнх нь нэр төрийг гутаан доромжилбол Английн шүүх дээр уулзцгааж үнэнээ тодоруулья гэж Английн иргэнээс хатуу сануулгатай захидал өгсөн байгаа.

https://wcaweb.wordpress.com/2017/05/28/open-letter-to-the-mongolian-ambassador-to-the-uk-on-behalf-of-the-wca/

Лондонгийн Монголчууд ч гэсэн Элчин Сайдын Яам руугаа очих маш дургүй болсон. 

С.Баяр Англи-Монголын Бизнес уулзалтнуудад ирэхээ байсан. Ажил дээрээ ч үзэгдэхгүй. “Сайд өвчтэй. Герман руу эмчилгээнд явсан” гэж дам үг сонсогддог. 

Ямар ч ЭСЯ бол улсаа төлөөлсөн, иргэдийнхээ итгэлийг даасан,иргэддээ үйлчилгээ үзүүлсэн, тусалж дэмжсэн. Хоёр улсын харилцаа холбоог сайжруулсан чадварлаг дипломатч удирддаг нь олон улсын практикийн жишиг биш шүү.

С.Баяр өөрөө “Вена-гийн Олон улсын дипломат харилцааны ёс зүйн заалтуудыг” зөрчсөн. Энэ талаар бид Английн Гадаад Яаманд 2017.07.20-нд мэдэгдсэн байгаа.

http://sonin.mn/news/politics-economy/80320

Тэгэхээр С.Баяр элчин сайд мөн үү?

 

Лондон хот.

Г.Ичинхорлоо


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно