2017-10-16 03:21

Ерөнхийлөгч Х.Баттулгын хариуг Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар гацаасан уу


Ерөнхийлөгчийн хариунаас үл хамаарч, У.Хүрэлсүхийн ЗГ байгуулагдана

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа  энэ сарын 18-нд буюу нөгөөдөр гэхэд байгуулах учиртай. Хуулийн хугацаа энэ өдөр дуусч, Ардын гэх тодотголыг өөртөө өгөөд байгаа тус Засгийн газрын тоолуур гүйж эхэлнэ.

 

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өгсөн албан бичгийн хариу ирнэ гэсэн хүлээлт нийгэмд байв. Учир нь сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-аар хянуулахад  бүгд хууль зөрчөөгүй гэсэн хариу өгсөн тул Ерөнхийлөгч хариу өгсөн тохиолдолд шууд УИХ-ын нэгдсэн чуулганыг зарлаж, Засгийн газраа байгуулахад байгаагаа МАН-ынхан мэдэгдсэн. Гэвч Ерөнхийлөгч өнөөг хүртэл хариугаа өгөөгүй байна.

 

Тэгвэл хуулиараа Ерөнхийлөгчийн хариунаас үл хамаарч, У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх лхагва гараг гэхэд байгуулагдсан байх аж. Учир нь зөвшилцөх бичгийг Ерөнхийлөгчид өгсөн л бол ямар хариу ирэхээс үл хамаарч, “зөвшилцсөн” хэмээн үздэг байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч өнөөдөр хариугаа өгнө гэлээ.

 

Харин хариугаа өгөхөөс өмнө Засгийн газрын сайдуудын нэрс өөрчлөгдөж магадгүй байнаЕрөнхийлөгчийн удаж буй шалтгаан нь Сангийн сайд нэр дэвшээд буй Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй байгаа гэх. Түүний нэр Сангийн сайдад яригдах болсон цагаас эхлэн эсэргүүцэгчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн.  Учир нь УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд байхдаа Д.Ганхуяг "Ч.Хүрэлбаатарын "Арц суварга" компани Оюу толгой дахь нисэх буудлыг барихдаа 60 тэрбумыг аваад, гуравны нэгээр нь ажилласан гэж мэдэгдэж байсан удаатай.

 

Мөн "Рио Тинто"-той 60 тэрбумын барьцаатай хүн татварын маргааныг нааштай шийдэж, эрх ашгаа тэнцвэржүүлж чадах уу. Түүний барьцаанд орсны баталгаа нь "Оюу толгой"-д оруулж буй хөрөнгө оруулалтыг Монголын банкуудаар дамжуулах хууль санаачилсныг эсэргүүцэх ажлыг зохион байгуулж унагасан нь саяхных. Ч.Хүрэлбаатар дэлхий даахгүй баян, баян байхаас ч яахав. Гэхдээ тэр банктай болох сонирхолтой, түүнийг Сангийн сайд болбол Төрийн банкны хувьчлал явагдана. Тус банкинд бүртгэлтэй, өндөр хүүтэй бондуудаас авсан үй олон улстөрчдийн "зээл" тэглэж, улсын нуруунд хамаг ачаа төвлөрнө! Гэтэл би давтан хэлээд л байгаа. Улсын баталгаагаар зээл авсан компаниудад зээлийн хариуцлагыг нь үүрүүлбэл улсын гадаад өрийн гуравны хоёр алга болно. Өрийн дарамт эрс буурч, зээлжих эрх нээгдэж, зэрэглэл дээшлэнэ. Гэтэл хэдхэн компаниас болж улсаараа хохирч байна! Гэтэл дээрээс нь ахиад нэрмэх нь. Хэрэв Ч.Хүрэлбаатар сангийн сайд болбол Ц.Элбэгдоржийн 56 хоногийн ЗГ-ын түүх давтагдана. Би У.Хүрэлсүхэд сайн санасандаа үүнийг зөвлөж байна. Зөвхөн ЗГ-ын "нас" ч биш 1996-2000 оны бүх үйл явц, банкны хувьчлал, гадаадын хөрөнгө оруулалтын булхай луйвар, аллага хүчирхийлэл дахин давтагдана” хэмээн нийтлэлч А.Баатархуяг сануулаад байгаа. 

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ах дүүгээрээ монголын баялагийг зарсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохгүй биздээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ" хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах дүү нарынхаа хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг Хотгор шанагын нүүрсний уурхайг солонгосчуудад зарсан гэх баримтуудыг дэлгэжээ.

 

Тиймээс уг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй санал бодлоо солилцож байгаа тухай мэдээлэл байна. Гэхдээ Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байсан ч томилох эрх нь дээр дурдсанчлан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бий билээ.

 

24tsag.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Zochin (150.129.142.117 / 2017-10-18 02:27 )

    Buzriin shunaltai nohoi bgaa ym manai Buhmurunchuud andahgui de