2017-10-12 04:01

Сайд нарын тохирооны дараагийн нүүдэл нь намын дарга уу


 

Шинэ Засгийн газрыг байгуулах У.Хүрэлсүх, М.Энхболд нарын тохироо хэдийнэ хэрэгжиж, сайд нарын нэрс олон нийтэд ил боллоо. У.Хүрэлсүхийн кабинетад багтах 12 сайдын нэрийг өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж, олон нийтийн анхаарлыг татаад байсан асуултын хариултыг задлав.

 

 

 

Тодруулбал ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар, Хууль зүйн сайдад Ц.НямдоржЭрүүл мэндийн сайдад Д.СарангэрэлУул уурхайн сайдад Д.СумъяабазарГадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар, БСШУС-ын сайдад Ц.ЦогзолмааСангийн сайдад Ч.ХүрэлбаатарХНХХ-ын сайдад С.ЧинзоригЭрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн, Хөдөө аж ахуйн сайдад Б.БатзоригБайгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.ЦэрэнбатЗам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болох магадлал тун өндөр байгаа ч үүнд тээг болох хүмүүс нь нөгөө л "32-ын бүлгийнхэн" гэдэг нь нууц биш.  Тиймээс ч хатуу чихтэй нөхдийг буулгаж авах шалтгаан нь санал болгосон сайд нарыг хүлээж авахгүй байх явдал байхыг үгүйсгэхгүй юм

Сайдад нэр нь эцэслэгдсэн дээрх сайдуудын 9 нь У.Хүрэлсүхийн тохирооны сайдууд бол үлдсэн гурав нь М.Энхболдын санал болгосон сайд нар. Харин У.Хүрэлсүхийн таалалд нийцээгүй хаалганы гадна үлдээд буй гурван сайдыг М.Энхболд оруулж ирсэн ч хол давхисангүй. Учир Ерөнхий сайд Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн бол А.Баделханыг цэргийн алба хаагаагүй учир Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй хэмээн үзэж, өөрийн кабинетад багтаахаас татгалзжээ.

 

Харин улс төр ажиглагчид Ерөнхий сайд М.Энхболдын санал болгосон сайдуудыг яагаад 100 хувь хүлээж аваагүй шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна.

 

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлэхдээ намын даргатайгаа 9/6 гэсэн харьцаагаар сайдуудаа томилно гэж тохирсон ч "32-ын бүлгийн" оруулж ирсэн сайд нарыг шууд гар өргөөд хүлээж авбал дараагийнх нь нүүдэл үгүй болох учраас ийнхүү заримыг нь буцаалаа гэж харж байгаа юм. Тодруулбал сайд нарын тохирооны дараагийн нүүдэл нь намын даргын суудал байсан учраас зарим сайд нарыг буцаасан гэх хардлага байна.

 

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх уг албан тушаал очихоосоо өмнө буюу өнгөрсөн наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би намын даргад итгэл төгс өрсөлдөнө” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл түүний энэхүү хүсэл биелэх магадлал тун өндөр байгаа ч үүнд тээг болох хүмүүс нь нөгөө л "32-ын бүлгийнхэн" гэдэг нь нууц биш.  Тиймээс ч хатуу чихтэй нөхдийг буулгаж авах шалтгаан нь санал болгосон сайд нарыг хүлээж авахгүй байх явдал байхыг үгүйсгэхгүй юм.

 

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүмүүсийг эхний байдлаар сайдад тэнцүүлж дөнгөлөө. Харин нэр нь тодорхой болоогүй байгаа сайд нарыг ямар тохироогоор нэр дэвшүүлж батламжлах нь өнөөдөр олон нийтэд ил болох буй за. 

 

24tsag.mn 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно