2017-10-09 03:20

Хуучин Засгаас таван сайд үлдэхээр тохиролцжээ


М.Энхболд, У.Хүрэлсүх нар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт уулзаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар зөвшилцсөн. Зөвшилцлөөр талууд сайдын суудлаа 7х8-ын харьцаагаар хувааж, нэр дэвшүүлэхээр болжээ. Улмаар М.Энхболдын зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хууль зүйн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарыг суудалд нь хэвээр үлдээх болзол тавьжээ.

Ерөнхий сайд ч хүсэлтийг хүлээн авахаа мэдэгдсэн аж. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яамтай байсан. Энэ тоо өөрчлөгдөхгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаас Шадар сайдаар Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг нар дээр тогтсон гэх мэдээлэл бий.

 

niigmiintoli.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Zochin (183.177.100.254 / 2017-10-11 08:41 )

    Zov ajilaa urgeljluuleh ni tsag aldahgui baih shildeg arga