2017-10-04 06:25

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо



УИХ-ын нэгдсэн чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэлсэн.

Үүний дараа санал хураав. Санал хураалтад УИХ-ын 76 гишүүний 47 нь оролцсон. 47 гишүүн бүгд Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилохыг дэмжсэн юм. Харин Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан МАН-ын 32 гишүүн  УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсонгүй. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно