2017-10-04 02:31

Ж.Эрдэнэбат МАН-ын даргад өрсөлдөнө


Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, Ц.Гарамжав, Н.Учрал, Д.Гантулга тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 31 гишүүн Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргасан. 9 сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж УИХ-ын гишүүдийн 57.5 хувь нь дэмжээгүй тул Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар огцорсон билээ. Улмаар МАН-ын IX Бага хурал 9 сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд болж, бага хурлын 294 гишүүний 188 нь У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгснөөр тэрээр Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшээд байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, намын бүлгүүд ба УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хурлаар хэлэлцэх зэрэг хуулийн процесс явагдаад буй. Тэрээр УИХ-ын чуулганаар олонхийн санал авах нь ч бараг тодорхой биз ээ. Гэхдээ энэ нь У.Хүрэлсүх бүрэн эрх мэдэлтэй болсон гэсэн үг биш бөгөөд түүнд УИХ-д 65 суудалтай эрх баригч намын дарга болж чадах эсэх гэдэг маш том асуудал бий. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ оны сүүлээр болох МАН-ын их хурлын үеэрх намын даргын өрсөлдөөнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  оролцохоор нэгэнт шийдсэн байна. 

 

П.Мандах

sonin.mn


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Батхүү (66.181.160.34 / 2017-10-29 06:51 )

    Эрдэнэбатын ЗГ боломжийн ажиллаж байсан. Сайд дарга болох хорхойтой МАН-хан өө эрж унагасан АН-ч яахав МАН- шалтгаантай, шалтгаангүй унаж л байвал баярлах улс. Тэрч аргагүй өрсөлдөгчийн нэр хүнд навсайж л байвал АН-н нэр дээшлэнэ. Эрка Намын дарга болоод наад хэдээ нэг баасыг нь шахаад өг.

  • зочин (119.40.98.162 / 2017-10-10 01:23 )

    Зөв. Эрка. Чи шүү. Дэмжиж байна. Олонхи дэмжинээ.