2017-09-11 03:07

Хоёрдугаар ээлжнийхэн хоолоо хүлээж байна


МАН-ын гишүүдээс олонхоо бүрдүүлсэн парламент Засгийн газраа унагаалаа. Мэдээж үүний цаана олон талын эрх ашиг нуугдаж байгаа. Гэхдээ цор ганц том шалтгаан нь Мэргэжлийн Засгийн газрыг байгуулах үед гүйцэтгэх засаглалд албан тушаалгүй үлдсэн нөхдийн гоморхол байсныг одоо хэн хүнгүй ойлгох болсон.

Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-д орсон ч Засагт багтаагүй эрхмүүд ээлжээ хүлээж тэсэлгүй ийм алхам хийсэн аж. Үнэндээ Монгол Улсад Засгийн газрыг огцруулсан тохиолдол цөөнгүй байгаа ч анх удаа л хэвийн, урагштай ажиллаж байсан засгийг олонх нь өөрсдөө унагаасан явдал боллоо.

Гэвч засаг унагаагсад бүгд шинэ Засгийн газарт багтахаар болжээ. Иймд олон нийт ирэх Засгийн газрыг “Мэдрэлүүдийн” гэж хошигнох болсон байв.

Учир нь шинээр байгуулагдах засагт сайдын сэнтийд залрах эрхэм түшээдийн нэрс тодорхой болсон юм. Мэдээж мөнөөх 30 гишүүний нэр үүнд дурайх нь ойломжтой. Гэвч Т.Аюурсайхан зэрэг зарим гишүүн “Гарын үсэг зурсан 30-аас сайд болохгүй” гэх утгатай ярилцлага өгсөн нь тэдний дотор үл ойлголцол байгааг гэрчилсэн. Т.Аюурсайханы хувьд шинэ Засгийн газрыг чадавхжуулах талаар онцгой анхаарах ёстой болохоос хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох шиг явдал байж болохгүй гэж үзэж байгаа аж.

Харамсалтай нь, яаж ийгээд сайдын жагсаалтад нэрээ оруулсан хүмүүс үүнийг үгэн чинээд тоохгүй нь бололтой. Тэгвэл шинэ Засагт сайдаар ажиллах нөхдөд яг хэн хэн багтав.

Нэгэнт илэрхий болоод байгаа томилгоог сонирхвол, нэн түрүүнд Ц.Хүрэлбаатарын нэр Сангийн сайд хавиар дуулдаж байгаа ч түүнийг Ерөнхий сайд болох магапдадтай хүмүүсийн нэг хэмээн Увсын фракцынхан үзэж буй юм. Үүний араас өөрийгөө Батлан хамгаалахын салбарын сайд болохын төлөө төрсөн хүн гэж үздэг Ж.Энхбаяр Б.Бат-Эрдэнийг албан өрөөгөө өгөхийг хүлээсэн шиг суугаа гэцгээх юм.

Түүнчлэн Өвөрхангайн С.Чинзориг Нийгмийн хамгааллын сайдаас өөрийг авахгүй гэсэн бол түүний нутаг нэгт түшээд болох Д.Сумьяабазар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар Шадар сайдын албыг булаалдаад нэгдсэн шийдэлд хүрэхгүй байгаа бололтой.

Сайдын жагсаалт цаашид бүр ч сонирхолтойгоор үргэлжилнэ. Тодруулбал, “Их засаг” Их сургуулиар овоглогддог Н.Учрал хэмээх залуухан гишүүн шинэ засагт БСШУ-ны сайдаар ажиллана гэнэ. Багш нарын цалин нэмүүлэх жагсаалын ард түүнийг байгаа гэдэг бол мань эр У.Хүрэлсүхтэй овоо том тохироо хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарыг толгойлохоор болсон аж.

Н.Учралын араас Х.Нямбаатар гэх сүйхээтэй, овжноороо нэрд гараад байгаа гишүүн Хуульзүйн сайдаар ажиллана гэчихсэн явж байх юм. Сонгуулийн үеэр О.Магнайд тархиа хага цохиулсан гэж дуулиан дэгдээсэн тэрбээр гишүүн болсныхоо дараа УИХ дахь ахмадуудтай үзэн тарж, үүнийгээ хэвлэлээр зарлаж байсан удаатай.

Жагсаалтыг цааш дурдвал, ХХААХҮ-ийн сайдад Х.Болорчулуун, Эрүүл мэндийн сайдад ТВ5-ын Сарангэрэл, БХБ-ийн сайдад Банхар гэгдэх Батзориг, Ш.Раднаасэд Эрчим хүчний сайд, Г.Занданшатар Гадаад харилцааны сайдад тус тус томилогдохоор тохироо, хэлэлцээгээ хийжээ. Ийнхүү гарын үсэг зурагсад ерөнхийдөө шинэ Засгийн газарт багтах болсон нь энэ. Эд ч яах вэ, хүссэнээ хийж дөнгөсөн. Харин дэлхий ертөнц Монгол Улсыг зорьсон хөгжлөөсөө  дахин 10 жилээр хоцрох нь дамжиггүй боллоо гэцгээж байна.

Erennews.mn


Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Ganaa (202.9.41.241 / 2017-09-26 08:24 )

    Shineer baiguulagdah zasgiin bureldehuund yamdiin too nemegdej davhar deeltei saiduud,logch saiduud tomilogdoh yum bol ard tumnii demjleg abahguigees gadna uun deer duruulsun uls turiin tsemtsel urnuj namiin hyamral gunzgiireh bolov uu?

  • Зочин (66.181.160.82 / 2017-09-18 11:10 )

    МАН-хан УИХ-д суусан гишүүд амьдралдаа би сайд байсан гэж хэлүүлэх, намтар түүхэндээ сайдаар бичүүлэх гэж ээлжээр сайдын суудалд сууж байгаа юм байна. 4 жилд 8 удаа засгаа сольж бүх гишүүд сайд болж үзэх сонирхолтой юм байна, Ажил сайжруулах биш сайд болж тоглох дуртай МАН-хан ээлжлээд сайд болоо

  • Өнөрөө (185.89.251.35 / 2017-09-11 04:55 )

    Эрдэнабатын ЗГ байсан уу Энкболдын ЗГ бсан уу? ойлгомжтой миний мэдэх хамгийн муу ЗГ байлаадаа

  • Зочин (139.59.225.84 / 2017-09-11 04:40 )

    Луйварчид унаад луйварчид гарна гэж юу байсан юм. Одоо иргэдэд хэрэгтэй хүмүүс бол шинэ засгийн хүмүүс. Хуучны албан тушаалаас айж мөнгөнд дарлуулдаг хэн нэгний гар хөл төрд ажил хэрэггүй. Яг л сая засгийг унагаахад гар бие оролцсон хүмүүс засагт тохирно

  • Болдооооооо (192.162.242.11 / 2017-09-11 04:23 )

    1р ээлжнийхэн гэж байсан юм уу??? Эрдэнэбат Энхболдынхон концессоор мөнгө идсэнээ хэлж байгаа юм уу?? Одоо байгуулагдах ЗГазар жинхэнэ Мэргэжлийн Засгийн газар байгуулагдах ёстой....