2017-09-06 03:33

Ө.Энхтүвшин: Би гарын үсэг зураагүй


УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад буй. Уг бичгээ УИХ-ын дэд даргад өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм. Харин өнгөрсөн хугацаанд 30 гишүүн дээр нэмж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар нэмэгдэж 32 болсон хэмээн мэдэгдсэн. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс тодруулахад "Гишүүдийн гарын үсэг зурсан бичиг байгаа ш д. Би гарын үсэг зураагүй. Нам дотроо үүссэн асуудлыг дотроо ойлголцоод явах ёстой" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан хэвлэлд "Би хулгайгаар гарын үсэг зурдаг хүн биш. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэвэл хэлж байгаад зурчихна. Надад нууж хаах зүйл байхгүй. Засгийн газар болон Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан хүмүүст аль алинд нь зөв зүйл бий. Аль алинд нь алдаа ч бий. Бүлгээр асуудлаа ярина. Би гарын үсэг зураагүй" хэмээн тайлбар өгөөд байгаа билээ. 

Б.Чимэг

zaluu.com


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно