2017-09-05 03:26

Ц.Гарамжав гишүүний компанийг Ерөнхий сайд татвараас чөлөөлүүлсэн байна


Цементийн үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн байж магадгүй. Үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон шатахуун импортлогч  “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Петровис”, “Ник” зэрэг компаниудыг  250 мянган төгрөгөөр торгож байсан билээ.

Мөн үүнээс гадна ийм асуудлаас болж, компаниудын  300-аад сая төгрөгийг улсын орлого болгох акт ч гаргаж байсан түүхтэй шүү дээ. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хууль манайд хэрэгжиж буй. Хэн ч үгсэн хуйвалдаж барааны үнийг нэмэх эрхгүй гэсэн үг.

Гэтэл төрийн эрх барилцдаг том баячуудын компанид хууль үйлчилдэггүй бололтой. Өнгөрсөн зургаа, долдугаар сараас эхлэн Н.Номтойбаяр сайдын МАК-ийн цементийн үйлдвэр,  Ц.Гарамжав гишүүний “Монполимент”-ын цементийн үйлдвэр хүртэл үүнд холбоотой байсан гэдгийг худалдаа эрхлэгчид болон ченжүүд хэлээд байгаа.  

Мөн тэд дор бүрнээ өөрсдийн харилцдаг найз нөхдүүдийн томоохон барилгын үйлдвэрүүдтэй, тэр үйлдвэртээ цементээ өндөр үнээр шахаж, барилгаа өндөр үнээр зарна. Лизингийн зээлд хамрагдаж, насаараа бүх цалингаа байрандаа төлдөг жирийн ажилчин иргэд эцсийн эцэст хохирдог оо гэсэн үг. Барилгын үнэ өртөг өндөр байдаг нь ч тэдний үгсэн хуйвалдаж үнэ нэмэдгтэй холбоотой гэж ойлгож болно.  Тэд өмнө нь өөр, өөрийнхөө компанид 4-9 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулсан асуудал бий шүү. Ингэж төрөөс төсөв гаргуулахын тулд, тэд төрд орж ажилладаг гэсэн үг.

Ц.Гарамжавын Цементийн компанитай холбоотйо асуудал ганц, хоёрхон ч биш. Тодруулбал, Монполимент ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК нь сүүлийн жилүүдэд гадаадаас авсан ажиллах хүчнийхээ төлбөрийг төлөөгүй. Засгийн газартай хуйвалдаж, татвар хураамжаас чөлөөлөгдсөн. 2016 оны 2 сарын 1-ний өдрийн засгийн газрын тогтоолоор уг онд төлөх ёстой байсан 3,7 тэрбум төгрөгийн хураамжаас  чөлөөлсөн байгаа юм. Ингэхдээ гадаадаас авсан 800 ажилтанг төлбөрөөс чөлөөлж чаджээ. Тухайн онд нэг гадаад ажилтны төлөө 384,000 төгрөгийн хураамжийг сар бүр улсад тушаадаг байсан юм.

Харин 2017 онд Монцемент билдинг материалс” ХХК нь 710 ажилтанг гадаадаас авч ажиллуулж байна. Мөн л сар бүр хуулийн дагуу гадаадаас авсан ажилтан бүрийнхээ төлбөрийг төрд тушаах ёстой. Гэтэл энэ оныхоо төлбөрийг тушаахгүй байх зохицуулалтыг оны өмнө хийчихсэн байх юм. Ж.Эрдэнэбатын засгийн газрын 201-р тогтоолын дагуу Гадаад ажилтны төлбөрөөс чөлөөлүүлж чадсан байна. Уг тогтоолын ачаар 2017 онд төлөх ёстой байсан 4,1 тэрбум төгрөгийн хураамжаас “Монцемент билдинг материалс” ХХК чөлөөлөгдсөн гэсэн үг.

Ийнхүү хоёр жилийн дотор Ц.Гарамжав гишүүний Монполимент ХХК-ийн охин компани  нь 7,8 тэрбум төгрөгийн хураамжаас чөлөөлөгдчихсөн байх жишээний. Хуулиараа гадаадаас ажилтан авсан аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хураамжийг улсад төлөх учиртай. Тэгэхээр нэг гадаад ажилтан авч ажилуулбал 480,000 төгрөгийг улсад тушаана гэсэн үг. Эрх баригч намынхан энэ мэтээр татвараас өөр, өөрийнхөө компаныг чөлөөлж, улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байна. Улсын эдийн засаг сайнгүй байх тусам эрх баригчдад ашигтай байдаг гэж Эдийн засгийн чуулга уулзалтаар илтгэл тавихдаа нийтлэлч Баабар хэлсэн нь үнэн бололтой.

Г.Наран

zaluu.mn


Сэтгэглдэл: 6

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (66.181.160.53 / 2017-09-19 06:55 )

    Гарамжав авгайгаас Монголын төр, МАН-ын гишүүд дэмжигчид ёс суртахууны хариуцлагыг хэзээ ч нэхэх болно доо. Засгийн газрыг өрөө төлүүлэхэд ашиглачихаад мөнгөө төлүүлчихээд \ 7,8 тэрбум \ огцруулах гэж яаж хоолойгоо боож үхтэл орилж, хашгирч бүлгийнхээ хурал дээр тонгочиж байсныг чинь иргэд мэдсэн

  • ккккккк (203.91.118.180 / 2017-09-14 01:53 )

    өөөөө алдаг пизданууд юмаа. МАК-ийн мал мал мал

  • зочин (202.179.11.10 / 2017-09-10 14:55 )

    НЯМтайширын номтойбаярыг бууны сум л дийлнэ өөр юм хэрэггүй

  • зочин (49.0.214.153 / 2017-09-06 13:35 )

    Энэ эрдэнэбат ер нь яасан дураараа нөхөр вэ СЭЛЭНГЭ АЙМГИЙГ БАРАГ ЗАЛГИЖ ИРЭЭД БАС МОНГОЛ УЛСЫГ ЗАЛГИХ БОДЛОГО ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ ХУРДАН ОГЦРУУЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛААДАХТЭГЭХГҮЙ БОЛ ДУУСЛАА ЭНЭ НӨХӨР 1 ТЭРБУМААР БОССОН СЭЛЭНГИЙН ОЛОН УЛСЫН ЗАХЫГ 100 САЯАР ЛУЙВАРДАЖ АВАХААР ЗЭХЭЖ БАЙГАА ГЭСЭНШҮҮ АНХААРАЛДА АВ

  • зочин (49.0.214.153 / 2017-09-06 13:29 )

    ИЙМ Л ЛУЙВАРЧДИЙГ БИД БАС СОНГОЖ АЛДАА ГАРГАЛАА ЭД НАРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАЦГААЯ НЭГДЭЕ АРД ТҮМЭЭН БИД ДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ БАЙНА ЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ЛУЙВАР ЯАСАН ДУУСДАГГҮЙ ЮМ БЭ ХЭРЭВ ЦУГЛААН БОЛБОЛ ОЧНОО ИНГЭЖ Л ЭД НАР ХУЖАА АВЧИРААД БАЦДАГ ЮМ БАЙНА ХЭРЭВ ЭНГИЙН ИРГЭД ЭНЭ ИХ МӨНГИЙГ ТӨЛӨӨГҮЙ БОЛ ЯАХ БОЛ

  • тас (202.21.105.110 / 2017-09-05 03:51 )

    төрийн хулгайч нар төрд орж дураараа хулгай хийж байна даа Хууль хяналтын байгууллага гэж байна уу