2017-08-30 03:19

М.Энхболд буулт хийн, “дундын хувилбар” санал болгож эхэлжээ


Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 15.00 цагт эхэлж, бүтэн өдөржин үргэлжилсэн ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй шөнө дөлөөр завсарлажээ. Төрийн ордны А танхимыг  хоёр талаас нь хааж, дотроо сүлжээ унагагч байршуулсан бөгөөд хурлын уур амьсгал ихээхэн хурц байсан аж.
Хэдийгээр У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр инээлдэж цуг гарах гэх мэтээр гадаад байдлын хувьд эерэг байгаа мэт харагдахыг хичээсэн ч үнэндээ хоёр тал тэсрэхийн наахна байсныг эх сурвалжууд өгүүлж байна. Товчхондоо бол УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын талынхан буулт хийж эхэлжээ.
Тодруулбал тэд Засгийн газрын түвшинд хийгдсэн концессуудын гэрээг цуцалж болно, Ц.Сандуйг дахиж өмгөөлөхгүй, НИТХ-ын түвшинд түүнийг чөлөөлөх асуудлыг,шийдэх хэрэгтэй, гэхдээ "60 тэрбум"-ын асуудалд М.Энхболд хамаагүй, оролцсон бусад хүмүүсийг үргэлжлүүлэн шалгаж болно, Засгийн Газрын гишүүн, сайдуудын заримыг нь огцруулж, шинээр томилж болно гэх мэт санал гаргасан байна. Энэ бүх саналыг Шадар Сайд У.Хүрэлсүх ч байж болох хувилбар гэж үзсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж л  Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлага, УИХ-ын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь зөв гэж үзсэн хэвээр байгаа төдийгүй М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хооронд ямар нэг тохироо явагдахыг буруу гэжээ. Тэрээр мөн Засгийн Газрыг огцруулах саналд гарын үсгээ зурсан байна. Ийнхүү МАН-ын дарга М.Энхболд урьдын адил буулт хийж, тохиролцоо хийн дундын хувилбар сонгохыг санал болгож эхэлжээ. Нэгэнт АТГ-т шалгагдаж, "шахаа"-нд орсон У.Хүрэлсүх ч үүнд нэг их дургүй биш байгаа тухай эх сурвалжууд өгүүлж буй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр үргэлжилнэ.
 
Э.Мягмар
sonin.mn

Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (27.123.214.122 / 2017-09-25 08:27 )

    энхболдын уас төрийн алба үүгээр дуусах естой ингэвэл намд чмонголын ард түмэнд хэрэгтэй

  • Давка (202.21.117.42 / 2017-09-23 10:52 )

    Энхболд төрийн сайн бэлтгэгдсэн хүн . түүнд алдаа байгаал байх гэхдээ дэндүүл харлуулж байна даа . хэнч энэ хүншиг төв нуруутай байж чадахуу . Бүгд л эрх мэдлийн төлөө шудрага царайлж шинэчлэл ярьж явааг иргэд мэддэг болсон. Энхболд шигээл нуруутай баймаар юм