2017-08-28 02:59

Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг буцаав


Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Санал буцаах тухай албан бичиг илгээлээ

Уг бичигт  “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

 

Тус албан бичигт Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.

 

Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

 

Таны ирүүлсэн албан бичигт  Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.

 

Иймд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье.

 

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Гахай... (85.203.9.35 / 2017-08-28 04:41 )

    Яарвал даарна гэдэг шиг юм болжээ хаха, Яаруу сандруу бичиг өгөөд онигооотой юмбээ Эрдэнэбатаа

  • Зочин (192.162.242.165 / 2017-08-28 04:38 )

    Бүх юм Эрдэнэбатын саналаар болно гэж юу байхавдээ. Төрийн албыг наймаалцсан лаларуудыг унагаах хэрэгтэй