2017-08-21 12:30

Н.Номтойбаярын эрх мэдэлд шунах шалтгаан юу вэ?


Ц.Нямдорж: Сонгуулийн ийм дүн гаргачихсан Засгийн газар үлдэж болох уу?
 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав шиг улсын зардлаар гадаадад сурч, мэргэжлээрээ НАХЯ-нд ажиллахдаа төрийн нууцыг ашиглаж, эх орныхоо газрын хэвлийн баялгийг ухаагүй ч миний аав баян. Америкт удаан амьдарсан сэхээтэн гээд алс холын замд дөрөө нийлсэн олон ч хүнтэй танилцаад таван үг солиход нэг нутаг усных болохыгоо мэдэлцэнгүүт “Өө, Болдсайхан багшийн охин юм уу..." гэлцэн надтай хаана ч цуг байдгаараа миний аав бүүр баян. МАН-аар овоглох болсон хоёр сонгуулийн хугацаанд энэ зун шиг сэтгэл гонсойж үзсэнгүй. Ажиглах нь ээ, МАН-ын идэвхтэн сонгуультнаар тогтохгүй монголчуудын хүндлэл, найдварыг хүлээсэн болохынхоо төлөөсөнд У.Хүрэлсүх элдвээр хэлж барьж идэхдээ тулж байна. Бүр сүүлдээ гогдоод авах ганц ч үггүй, хий хоосон тэсч ядсан хэрүүлийн ихийг яг түүнд чиглүүлэн илгээж байна. Өөрийг нь У.Хүрэлсүх “гөлөөг...” ч гэж тоогоогүй байхад “Юун гуя...” болон сандчих баян аавын эрх хүүхдийн ярилцлагыг уншиж гайхлаа. Хүүхдээ үндэсний хэвлэлд үзэл бодлоо шидчих чинээнд хүргэснээс эхлээд мөнгөөр хэмжигдэхгүй баялагаар нэр бүтэн, мөр тэнэгэр, өмөг түшиг өрнүүн амьдардгаараа миний аав баян. Тийм ч итгэл үнэмшил дунд өссөн хүмүүжлээрээ сэтгэл дүүрэн итгэж, зүтгэх миний үеийнхэн МАН-д олон. Тэдэнтэй Н.Номтойбаяр ч нэгэн үед л байх байтал цагаасаа эрт дээд үеийнхний зиндаанд үсэрч оволзох шалтгаан нь хувийн эд баялгаа хамгаалсных уу, эрх мэдэлдээ шунасных уу?
Дэлхийн улсуудын  бизнесмэнүүд  хөрөнгөжсөн арга замналыг тэртэй тэргүй манайхтай харьцуулшгүй. XX зууны сүүлчийн нийгмийн задралын шударга бус хуваарилалтаар баян, хоосны ялгаа үүсч, өнөөгийн хөрөнгөтнүүдийг төрүүлсөн нь гаднаасаа юу, дотроосоо юу? Чухам хаанахын хэний хүсэл, таалал байсныг таашгүй. Төрөөс зувчуулсан өмч хөрөнгө, ард түмнээс  хулгайлсан газрын хэвлийн баялгаар шинэ цагийн хунтайж Н.Номтойбаярын энэ их ид бах бүтсэн болохоор түүний бусдаас шаардах ёс зүй шударга үнэн байдал, хүн чанар, итгэл үнэмшил, урвалт, улайралт, “муужгай”-далт, зарчимгүй, хариуцлагагүйн үр хөврөлийг өөрөөс нь нэхэлтэй. Ядарсан ард түмний өмч, баялгаар өнөөдрийн цөхрөл, хуваагдлын үрийг тарьсан эцэг, хүүгийн сагсуурал л жинхэнэ урвалт.
Баталгаа нь, МАК Монголын газрын хэвлийн хамгийн их баялагтай байршлуудад  34 лицензтэй. Түүхийн дурсгалт Хар зүрхний нуур, тусгай хамгаалалтад байдаг Шишхэдийн уул тайгыг хүртэл тэд эзэмшилдээ авчээ. Монголын төр, ард түмний амьдрал, оршихуйн стратеги гэж байдаг л юм бол тэнд санхүү, эдийн засгийн эх үүсвэрүүдийн нэг болж тодорхойлогдсон 15 орд газрын нэг Цагаан суварга руу улайрсан эцэг, хүүгийн түүхээр цахим мэдээллийн бааз хахаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 1965-1967 онд эрэл үнэлгээ, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуул хийгдэн ашиглагдахад бэлэн болсон стратегийн орд Цагаан суварга 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэртэй, 1,2 сая тонн зэс бүхий 240 сая тонн сульфидын хүдрийн нөөцтэй. Цагаан суваргыг МАК хэрхэн гартаа оруулсан, ямар арга замаар стратегийнх болгосныг  экс Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн гуншинг Б.Нямтайшир өөртөө зүүж явсан цаг хугацаатай заавал хамааруулах ёстой. Бүх намд мөнгө төлдөг, бүх Ерөнхийлөгчийг хооллодог  эрээ цээргүй, ой гутам баримтууд МАК-ынх. Судлаачдын гаргасан дүнгээр МАК хэдэн зуун сая ам.долларын татварыг төрөөс зувчуулсан гэцгээдэг.
 
ХАРАМСАЛТАЙ НЬ, ТЭР БАЯЛАГ АВЛИГА, ЗУГАА ЦЭНГЭЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ ХЭРЭГСЭЛ ҮҮ?
 
Хамтран ажиллаж байсан Мунзуй хочит Нямдоржийн хууль хяналтын байгууллагад гаргасан гомдлыг үнэн гэж үзээд  ял өгвөл Н.Номтойбаярын үйлдсэн хэрэгт 111 жил болно гэх. Тэрээр гэрчлэхдээ Тэрэлжийн Мэлхий хад орчим дахь газрын нь хугацаа хэтэрч, хураагдахад тулахад 150 мянган ам.доллараар холбогдох албаныхныг авлигаджээ. Нарийн сухайтын Төмөр зам барихтай холбоотой тогтоол гаргуулахын тулд 50 мянган ам.доллар, “Chivas-21” вискитэй оруулсан. Дорнодын Баянтүмэн суманд тусгай хэрэгцээний газар чөлөөлүүлэхээр МАК- ынхаа дэд Ерөнхийлөгч Ц-оор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр өгч. Дорнодын Адуунчулууны ордтой холбоотой тогтоол гаргуулахаар шүүхийн бүрэлдэхүүнд 100 мянган ам.доллар хуваан зарцуулжээ. Автомашины гаалийн бичиг дээр үйлдвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татвараас зугтдаг. Сингапур руу нууцаар алт гаргадаг байсныг нь гэрчлэх Б-гийн сүрдүүлэгтэй тулгарангуут хорт хорондоо гэгчээр 9911-тэй дугаар, “Соната-6” машин, амьдарч байсан таван өрөө байрыг нь үлдээжээ. Ингэж МАК Монголыг хууль дүрэмгүй болгодог бол  иргэний бүртгэлийн хайлтаар Н.Номтбаяр, Н.Номтойбаяр гэсэн хоёр паспорттой нэг хүн болох Б.Нямтайширын идэр хунтайж өөрийнхөө үйлдсэн юуг яаж янзалж явдаг тухай Мунзуй, Б.Батзориг нарын баримтуудыг унших бүр ч зовлонтой. Чикаго хотын бааранд бусдыг хутгалсан хунтайжийг алсын АНУ л эрхлүүлээд байв гэж, гэм бурууг нь тогтоон яллажээ. Тийн АНУ-д нэвтрэх эрхээ хасуулсан хунтайж Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан эм баавгайг хоёр бамбарууштай нь хөнөөсөн. Минжийн хангайгаас агнасан буга, хандгай, баавгай, гахай гээд амьтдын арьс үсээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн нь 2005- 2011 оны хооронд. Дандаа нисдэг тэрэг хөлөглөсөн гэх энэ бүхнийг Мунзуй Нямдорж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд үлдээснийг сэргээн сийрүүллээ. Н.Номтойбаяр 2013 оны есдүгээр сард “Le Triskell” бааранд архи ууж согтон энгийн иргэнд хоёр удаа мэсээр хүрч, толгой дээр нь, архины шил хагалсан танхай үйлдлээ Мунзуй Нямдорж руу чихсэнийг гудамжны нохой ч бараг мэдэх биз ээ. Энийг нийтэд мэдээлсэн Сүхбаатар дүүргийн 1-р чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Х.Мандахын цол буурсан байдаг. Зүй нь, Номтоос авлига авч хэргийг хаах гээд олон нийтэд мэдээлэлгүй утсаа чагнаад сууж байх ёстой байж, Х.Мандах. Худалдсан хаусныхаа төлбөр сая ам.долларыг гүйцээж авах гэсэн биш зодуулж, дарамтлуулсан “Golden dragon” рестораны эзэн С.Батзориг цагдаад хандаад адаг сүүлдээ өөрөө буруутах дөхсөн нь ч хууль, хүчнийхийг мөнгөөр эрхшээдэг хунтайжийн “мэргэжил” үү? МАК-ын бохир ажиллагаа Н.Номтойбаярын ёс бус байдлыг нийтэд дэлгэсэн Б.Батзориг Франц улсад орогнодог гэх юм билээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт ОХУ-ын хилийг явганаар давсан Монгол Улсын таван иргэн Н.Номтойбаяраас зугтаж явна. Б.Батзоригийн мэдээлэл, баримтуудыг шалгаж, тогтоогоогүй. Дуучин Д-тэй бааранд муудалцаад, бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган, Богд уулын аманд авчирч, модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж, дэргэд нь архи ууцгааж доромжилсон л гэнэ. Ерөнхийлөгчийн хүү Ж-тай муудалцан машинаасаа том хутга гарган элдсэн бол “Эрэл”-ийн Эрдэнэбатын нэг хүүхдийг "Viranda” бааранд зодоод дээрээс нь хүмүүн бусаар доромжилсон. Одоо Б.Нямтайшир гуай Ерөнхийлөгч рүү налах зохиолоо хэрхэн зураглаж суудаг юм бол? Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан Батмөнхтэй “Face” бааранд муудалцаад, машиндаа суулган Амгалангийн гудамжинд зодсон. “River sounds” бааранд согтуурч, Ардын уран зохиолчийн хүүг зодож танхайран, заналхийлсэн. “Brix” бааранд Хан-Уул дүүргийн иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодон, нүүрэн тус газар нь өшиглөж, гурван шүдийг нь хэмхэлсэн. Б  гэдэг эмэгтэйг гэртээ аваачин мөн л зодоод хүчиндэж. Хөмсөг нь сэтэрсэн  Б-г 500 ам.доллараар "янзалсан” байна. Төдөлгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийн отгийнхоо  үйлчлэгч  Э-г архиар шахаж согтоож хүчиндсэн гэх зэрэг нь оргүй хоосон гүтгэлэг гэдэгт үнэмших хүн бий юу. Энэ бүхнийг хамтрагч асан Мунзуй гэгч нь хэвлэл мэдээллээр заралсан.
 
ЭРХ МЭДЭЛД ШУНАХ ШАЛТГААН
 
АН-ын засаглалын үед Хөгжлийн банкинд төвлөрсөн бондын мөнгөнөөс олгосон зээлийн эргэн төлөгдөх боломжгүй гэгдэх 60 гаруй хувь дотор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Н.Номтойбаярын компанийг багтаасан. Тэр 109 тэрбумаар Чойбалсангийн дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх, Нарийн сухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих, Цагаан суваргын зэс, молибдений уурхайд өдөрт 40 мянган тонн хүдэр боловсруулах Оюутолгойтой дүйх хэмжээний баяжуулах үйлдвэр байгуулах төслүүдээ босгожээ. Бондоос завшсан МАК ханасангүй гадаадаас ажиллах хүч авах тухай тусгай тогтоолыг Засгийн газраар гаргуулан онцгой эрх эдэллээ. 2016 оны 12 сарын 21-ний тэр тогтоолоор МАК 1600 гадаад иргэн ажиллуулна. Гайхалтай нь, гадаад ажилчдынхаа ажлын байрны төлбөрт жилд 9 тэрбум 216 саяыг Хөдөлмөр эрхлэх санд тушаах ёстой байсныг Ж.Эрдэнэбат ахаараа дахиад л чөлөөлүүлсэн. Төдөлгүй МАК Данийн Копенгагений хөрөнгийн биржид бүртгэлтэй “FLSmidth” групптэй 43 сая ам.доппарын гэрээ байгуулснаа ихэд нууцалсан ч инженеринг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 15 мянга гаруй ажилтантай “FLSmidth”- ийнхэн хамтрагчаа зарласан юм.
 
ИРЭХ ЦАГИЙН ДУУГ БУЦАХ ХҮН АЯЛДАГГҮЙ
 
Н.Номтойбаяр ярилцлагадаа “Энэ Засгийн газрын юу нь болохгүй байгаа юм? Мэргэжлийн Засгийн газар нэг өдөр байгуулагдчихдаг юм биш... Гарын үсэг зурсан гээд байгаа хэсэг хүний цаана ямар наймаа явж байгаа нь тодорхой...” гэхчлэн 65 гишүүний нэг хэсэг рүү дайрч давшилжээ. Ирэх цагийн дууг буцах хүн аялаад яах. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг “Сонгуулийн дараа Баатартай У.Хүрэлсүх утсаар яриа л биз. Сүртэй ш дээ. У.Хүрэлсүх морины тухай ярихаас өмнө М.Энхболд 100 мянган саналаар ялагдсан. Дараагийн 2 дахь шатанд дахиад 100 мянган саналаар ялагдсан. Тэгэхээр эрлийз морины тухай яриа сонгуульд нөлөөлсөн гэдэг чинь худлаа. Зарим хүн залгамжлагчаа үлдээх гээд байна. Энэ явахгүй. Явахгүй гэдэг нь саяны сонгуулиар бүүр тодорхой болчихлоо ш дээ. Засгийн газар тогтвортой байна гэдэг чинь суудалтайгаа зууралдахын нэр биш. Гэхдээ сонгуулийн ийм үр дүн гаргачихсан Засгийн газар үлдэж болох уу. Яагаад зэрэгцэж суугаа нөхөртэйгөө учраа олж чадахгүй байна? Удирдаж л чадахгүй байна. Аль ч намын Засгийн газар байлаа гэсэн энэ чинь Монголын төр шүү дээ. Монголын Засгийн газар шүү дээ. Одоо бол МАН- ын 65 гишүүн шийдвэрээ гаргах хэрэгтэй дээ. Ийм Удирдах зөвлөл, Бага хураптай явахгүй. Нам дотор бугшсан жижиг бүлгийг байранд нь тавих ёстой. Зарим нэгийг нь хөөх ёстой...” гэж үнэлэв. Үнэндээ ард түмэн Засгийн газрыг үнэлэхгүй байна. Мэргэжлийн гэх сайхан тодотголтой зүтгэсэн биш зугтсан танил тал, төрөл садны хэлхээгээр ажил албанд тавигдсанаар МАН-ын нэр хүнд богино хугацаанд уналаа. Энэ л Засгийн газар сайн ажиллаагүй болохоор бидний намын дарга М.Энхболд ялагдсан.
Сонгуулийн өмнөх рейтингийг сурталчилгааны  хугацаанд баллуурдсан санаатай, санаагүй эргэж буцсан олон шийдвэр, үйлдэл энэ Засгийн газраас л гарсан. Тэд бас ард түмэнд наалдах юу хийсэн бэ? Нүүрсний үнэ өссөнийг эдийн засгаа босгосон болгож харагдуулсан азтай Засгийн газар болохоос ард түмэндээ эдийн засгийн өгөөж хүртээсэн  ачтай Засгийн газар лав биш. Сайд нартаа концесс өгч, Таван толгойг хуваан халааслахад нь бүх хүн дургүй байна. 96 насыг зооглосон, хүн чанартай аавын хүүхдүүд хөлхсөн, институци болсон МАН ийм байж таарахгүй.
Төрийн албыг арилжаалсан, арилжаалаагүй гэх хэрүүлээр хууль хүч, ард түмний итгэлийг сулруулаад зогсохгүй тусгаар тогтнолын дархлаанд  халдаж байгаа энэ цаг үе маргааш миний хүүгийн үеийнхний эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, сайн сайхан, гэрэл гэгээ бүхэн рүү халдах босго хугацаа болохоор аргагүйдээд бичлээ. Яг одоо таслан зогсоож, МАН-д өгсөн ард түмний итгэлийг буцаан авахгүй бол гуравхан жилийн цаадах 2020 биш 30 жилийн цаадах миний хүүгийн хүүхдийн үеийнхэн сургуульгүй, итгэлгүй, эрүүл мэндгүй болох аюултай. Тэр ирээдүйг хамгаалж, МАН-ыг цэгцлэх хүмүүсийн нэг нь У.Хүрэлсүх.  Гудамжнаас ард түмэн, дэргэдээс нь намын идэвхтэн сонгуультны дэмжлэг  У.Хүрэлсүхэд л байгаа болохоор харлуулж, муухай харагдуулах зорилго хаанаас яваа нь ойлгомжтой. Дээр сийрүүлсэн түүхээр хаана юу хийж яваад ирснээ мартсан баян айлын энхрийхэн хүүгийн ой ухаан хэзээ, хэний хүчээр, яаж яваад МАН-ын хаалгаар нэвтэрснээ мартах энүүхэнд.  У.Хүрэлсүх хэзээ ч бүлэглэлийн эрх ашгийн төлөө яваагүй ,дуугараагүйг МАН-ынхан, ард түмэн мэднэ. МАН-ын шинэ түүхийг дахин бичсэн У.Хүрэлсүхийн босгосон Тусгаар тогтнолын ордон хэрэв байгаагүйсэн бол өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан МАН-ыг тараагаад зажилчих байсан даа. “Ардын нам зүтгэсэн хүндээ хатуу...” гэгддэг үгийг ой тойноосоо арчигдтал эвийг хичээж, шударга ёсыг хангаж, улс орноо өндийлгөн босгох түүхэн цаг хугацаа бол өнөөдөр, энэ намар. Өвөө эмээ, аав ээжээсээ итгэж үнэмшсэн миний намыг 2020 онд гудамжинд гаргах гээгүй юм бол өнгө, мөнгөний хорхойтнууд хол бай.
 
“Монголын үнэн” сонины орлогч эрхлэгч, МАН-ын Хэвлэлийн газрын дарга асан, МАН-ын Бага хурлын гишүүн, сэтгүүлч Б.Хажидмаа

Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ELBEG (103.26.193.188 / 2017-10-02 11:44 )

    YAG ZUV BICHJEE IIMERHUU LALARUUDIIG BAIRAND N TAVIH HEREGTEI

  • иргэн (183.177.109.38 / 2017-09-28 02:24 )

    Номтойбаяр сайд болоод ядуу иргэдэд тулгамдаж байсан нилээд асуудлыг шийдсэнд дунд давхаргын бид баярлаж явдаг шүү улсын их хурлын гишүүдээ сэтгэлтэй хүнээр сайд тавивал тэр салбар хөгжинө гэдгийг харуулсан даа. Хүний сайн талыг харж амьдаръя монголчуудаа

  • зочин (66.181.160.9 / 2017-09-14 09:37 )

    ортой л юм байна. эрх бхнди нараас их монгол улс яаж сална даа, аав нь эрхлүүлдэг л юм бгаа биз, монгол улс яагаад эрхлүүлээд бна?????????????????????????????????????????????????????????????

  • КАРА (203.91.118.180 / 2017-09-13 06:56 )

    Нэг мэдэхэд Агийгийн сольсон залуус ил, далд нь тоогоо алдав. Түүний хамгийн сүүлийн сонголт эрхэм гишүүн, “МАК”-ын эрх агь Н.Номтойбаяр. Гэргий нь хоёр дахь хүүхдийг нь төрүүлэн нялх биетэй байх үед гэнэт салж буйгаа ил болгосон Н.Номтойбаярын болзсон эхний бүсгүй Агий биш юм. Ард түмний мисс Д.Ари

  • Зочин (202.131.227.171 / 2017-08-31 03:06 )

    Маш зөв санаа агуулсан нийтлэл байна. Амжилт